Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар
хөө түрхэж домнодог. Үүнийг бид бор халзан туулай гэж нэрлэдэг. Зарим
хүмүүс баатарлах гэж ч ярьдаг. Нэгэн домгийг сонирхуулъя. Нэгэн залуу
хос гэрлэж тун удалгүй удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр
хүүхдийг нь авахаар санаархаж. Тэднийх дөрвөн нүдтэй нохойтой бөгөөд
түүгээр гэр орон болон малаа харуулдаг
байжээ. Үдэш орой болохоор нөгөө нохой нь хуцсаар байгаад чөтгөрүүдийг
гэртээ ойртуулдаггүй байсан аж.
Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах
арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр, нөхөр хоёрыг
хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөм рүүгээ хүүхдээ
аваад явангуут чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө захижээ.
Чөтгөр ч эхнэр нөхөр хоёрыг хэрэлдүүлж, эхнэр нь төрхөмдөө буцлаа.
Санаснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд за яасан хүүхдийг
авсан уу гэхэд миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй. Харин бор халзан
туулай үүрсэн эмэгтэй явсан гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар
гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон
чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3421
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих