Бүсгүйчүүд ямар үед хайртай хүнээсээ залхан, тэвчээр нь барагддаг талаар мэдээлэл хүргэе.
Юу юугүй дур ханах
Нэг л өдөр бүсгүй тань "Яг сайхан болж байхад” гэдэг гомдлыг хэлэх вий.
Иймд эхнээсээ бүсгүйнхээ дур хүслийг бадраах нь таны хамгийн том
даалгавар юм. Танд л гэж хэлэхэд оршил ямар байна, үр дүн тийм л байна.
Зэрлэг, бүдүүлэг байдал
Заримдаа араатнаас ялгагдахгүй "тэнэг” авир түүнээс гардаг. Тэр үед
хурдхан шиг л зугтмаар санагддаг гэж олон бүсгүй ярьдаг гэнэ шүү. Мөн
олон нийтийн газар хэн нэгэн түүнийг санамсаргүй шүргэн өнгөрөх төдийд
элдэв хараал урсгаж, агсамнахад түүнтэй ахин харьцах хүсэл бүсгүйчүүдэд
төрдөггүй гэнэ.
Өөртөө анхаарал тавихгүй байх
Элдэв "үнэртэй” эрээс өөр муухай зүйл гэж эмэгтэйчүүдийн хувьд байхгүй.
"Эр хүн сармагчнаас жаахан царайлаг байвал болоо” гэдэг шиг өөртөө
арчаатай байхгүй бол бүсгүйчүүд тэднээс дор нь зайгаа барьдаг.
Өөр нэгнийг хайж, араар тавих
Эрчүүдийн хувьд энэ байж болох асуудал гэж боддог. Гэвч бүсгүйчүүд
хэрэв өөрсдийг нь хуурч байгааг мэдвэл мэдээж асуудал сайнаар төгсөхгүй.
Худал ярих
Худал ярьдаг эрчүүд үнэлэмжээ маш хурдан алддаг. Хэдхэн удаа уулзаад л
тэр таныг худал ярьж байна уу, үгүй юу гэдгийг амархан мэддэг. Адаглаад л
өнөөдөр ярина гэчихээд маргааш ярихад тэр хэлэхгүй ч дотроо танд хэдийн
үнэлгээ өгчихсөн байдаг.
Бүхнээс дорд үзэх
Машин, спорт, телевизээс нүдээ салгаж чадахгүй, мөн хэдэн цагаар найз
нөхөдтэйгээ гашуун ундаа уугаад алга болох үед ямар ч эмэгтэй галзуурах
шахдаг. Арга ч үгүй, энэ үед бүсгүйчүүд өөрийгөө түүний хувьд юу ч биш
гэдэгт итгэдэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих