Дэлхийн хамгийн харгис туршилтын түүхийг сөхье.
1965 онд Канадын Виннипег хотод төрсөн Брюс Реймер хүүг 8 сартай байхад эмчийн зөвлөсний дагуу бэлгэ эрхтний хөвчийг тастах мэс ажилбар түүнд хийжээ. Гэвч мэс засалчийн алдаанаас болоод хүүгийн бэлгэ эрхтэн бүрмөсөн гэмтсэн байна.
Ингээд эцэг, эх нь АНУ-ын Балтимор дахь Жон Хопкинсийн их сургуулийн сэтгэл судлаач Жон Манид хандан тусламж хүсэв. Эмч тэдэнд "Хамгийн энгийн арга бол хүүгийнхээ хүйсийг өөрчил. Өөрөөр хэлбэл охин шиг хувцаслан, хүмүүжүүл" гэж зөвлөжээ.
Брюс хүү ийнхүү Бренда охин болон хувирлаа. Гэтэл үнэн хэрэгтээ хөөрхий хүү харгис туршилтын золиос болсныг эцэг, эх нь хожим мэджээ. Эрдэмтэн Жон Мани өөрийн онолыг батлах боломж удаан хайсан гэнэ. Жон Мани "Хүйсийн хамаарал байгалиас заяадаггүй, төрөлхийн бус. Иймээс хүмүүжлээр өөрчилж болно" гэж номлодог байв. Энэ үеэр эмчээс тусламж хүсч ирсэн Брюс хүү ажиглалтын төгс объект болон хувирах нь тэр. Дашрамд дурдахад, Брюс хүү ихэр юм байна. Аз болоход, ихрийн өрөөсөн нь хэвийн өсч бойжжээ.
Сүүлдээ Брюс хүүгийн төмсгийг авчээ. Мани хэдэн жилийн турш өөрийн "туршилтын туулай" хэрхэн амжилттай өсөн торниж байгаа талаар эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд илтгэл бичиж байсан аж. Эрдэмтэн "Хүүхэд яг бяцхан охин шиг л биеэ авч явж байна. Ихрийн өрөөсөн жаал хүүгээсээ эрс ялгаатай" гэж баталж байлаа.
Харин хүүгийн эцэг, эх болон сургуулийн багш нар түүнийг хөвгүүд шиг авир төрхтэй, холимог мэдрэмжтэй гэж тодорхойлжээ. Үүний зэрэгцээ хүүгээсээ үнэнийг нуусан эцэг, эх хоёр сэтгэл санааны гүн стресст орсон юм. Төрсөн үрээ "туршилтын туулай" болсныг мэдсэн эцэг, эхийн сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Сүүлдээ эх нь амиа хорлох хандлагатай болж, эцэг нь архичин болсон аж. Ихрийн өрөөсөн хүү ч бас сэтгэл гутралд оржээ.
Брюсийг /буюу Бренда/ өсвөр настай болоход түүний хөхийг ургуулах гэж эстраген өгдөг боллоо. Сэтгэл зүйч "Хүүдээ шинэ мэс засал хийлгэж, эмэгтэй бэлгэ эрхтэнтэй болго" гэж эцэг, эхийг нь шахаж эхэлжээ.
Гэвч Брюс-Бренд эсэргүүцэл зарлалаа. Тэр мэс засал хийлгэхээс эрс татгалзаж, Мани эмч дээр ч очихоо болив. Тэр 3 удаа амиа хорлох гэж оролджээ. Сүүлийн удаа коомд орсон ч эдгэрсэн. Үүний дараа "туршилтын туулай" маань нэрээ Дэвид гэж өөрчлөн, үсээ тайрч, эрэгтэй хүний хувцас өмсөх болжээ. Мөн Дэвид эр хүний дүр төрхтэй болох гэж 1997 онд цуврал мэс засалд орсон юм.
Дараа нь Дэвид 3 хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэж, хүүхдүүдийг нь үрчилж авав. Гэвч Дэвид 2004 онд эхнэрээсээ салсны дараа 38 настайдаа амиа хорлож, нас баржээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3425
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих