АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд ЖДҮХС-с зээл олгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан эд хөрөнгийг нь битүүмжилсэн талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, "Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлээд байна" гэсэн юм. Тэгвэл хөрөнгөө битүүмжлүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн ХОМ-ийг танилцуулж байна.
Түүний жилийн орлого 24 сая 491 мянган төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 33 сая 631 мянган төгрөг. Нэг тэрбум 365 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байртай. Мөн 150 сая төгрөгний үнэтэй Mercedes Benz, S500 маркийн машинтай. Түүнчлэн нэг тэрбум 235 сая төгрөгөөр үнэлэгдэх хэд хэдэн газар эзэмшдэг. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 7 сая төгрөгтэй.
Зоол гоёл ХХК,
Эрдэнэс таван толгой ХК,
Бишрэлт косметикс энд фейшн ХХК,
Соёмбо даатгал ХХК,
Капиталмаркет корпораци ҮЦК ХХК,
Капитал банк ХХК,
Бишрэлт холдинг ХХК,
Нью даниста рөүд энд констракшн ХХК,
Эрдэнэзам ХХК-иудад хувь эзэмшдэг.
Б.Аз
Эх сурвалж: zaluucom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих