Хэрэв 2021 он гэхэд коронавирусын цар тахлыг даван туулж чадахгүй бол нэг жилээр хойшлуулаад байгаа Токиогийн зуны олимпийн наадмыг дахин цуцлахаас өөр аргагүйд хүрнэ гэж “Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мэдэгджээ.
Сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулаад “Өмнө нь иймэрхүү асуудлууд гарах үед наадмыг цуцалсаар ирсэн. Одоо бид үл үзэгдэгч дайсантайгаа тэмцэж байгаа билээ” хэмээн Ёширо Мори мөн хэлэв. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нар гуравдугаар сарын 24-нд коронавирусын улмаас олимпийн наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. Дэлхийн спортод коронавирусын тархалтаас үүдэлтэй цохилтоос бултах хугацаа үлдээгүй гэдэг дээр талууд санал нэгджээ. Харин “Токио-2020” хэмээх нэрийг хэвээр нь үлдээнэ.
Олон улсын олимпийн хороо санхүүгийн асар их алдагдал хүлээхийг хүсээгүй учир олимпийн наадмыг хойшлуулахаас татгалзсаар байсан юм. Наадмыг хойшлуулсны улмаас Япон улс хамгийн их хохирол амсах тооцоо гаргажээ. Тус улс олимпийн наадмын бэлтгэл ажилд зориулж 12 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.
Ц.Ганбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих