Мэдэгдэлд, Украйны дорно зүгийн нутагт байнга мөргөлдөөн гарч, олон хүн амиа алдан, шархдаж, байдал улам хурцдаж байна. Мөргөлдөөнийг нэн даруй зогсоож, хямралыг эрхбиш яриа хэлцлээр зохицуулах хэрэгтэй болсныг энэ явдал дахин харуулав гэжээ. Бан Ги Мун, ойрын хугацаанд гаргасан дипломат хүчин чармайлт хараахан үр дүнд хүрээгүй, үүнд би анхаарлаа маш их хандуулж байна гэжээ. Тэрээр, Украйны асуудлаарх Жиневийн дөрвөн талт хэлэлцээг бодит амжилтанд хүргэхийг талуудаас хүсчээ.
Хямралыг арилгахын төлөө бүх хүчээрээ ажиллахын зэрэгцээ, Украйны улс орны нэгдэл, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулахыг Бан Ги Мун талуудад хандан дахин уриалсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих