- УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гишүүд гадаадад зорчихгүй байхыг хуульчилна
- Парламентын гишүүний бүрэн эрхэд үл хамаарах байдлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно
УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гишүүд гадаадад зорчихгүй, парламентын гишүүний бүрэн эрхэд үл хамаарах байдлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хуульчлах гэж байна. Мөн УИХ-ын гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татаж болдог заалтыг дэмжив. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Харин сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах зарчмын зөрүүтэй саналыг Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат гаргасан бөгөөд тэрбээр, "Зарим гишүүн мушгиж тайлбарлаад байна. Сонгогдсон тойргийн нийт сонгогчдын олонх нь эргүүлэн татахыг дэмжсэн бол тухайн гишүүнийг эргэн татъя гэдэг саналыг би гаргасан. Хариуцлага ёс зүй, хяналтын хувьд тухайн тойргийн хараа, үнэлэмж, итгэлцэл дор гишүүд байх ёстой. Тийм учраас энэ саналыг дэмжих хэрэгтэй. Энэ бол УИХ-ын гишүүн хариуцлагатай, ёс зүйтэй байхад чухал нөлөөтэй" гэв. Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй энэ саналыг чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд дэмжлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ 2006 оноос хойш Дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа УИХ-ын чуулганы хуралдааны дэг алдагдуулбал тухайн гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах заалт оруулж өгчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих