Өнөөдөр баруун зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Төвийн аймгийн зарим газраар, зүүн аймгийн ихэнх нутгаар бороо орно.
Улаанбаатар хотод бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.
Маргааш зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих