“ҮБХ-ны гишүүн н.Ганбаяр:
-Хэдэн хүн 100 сая төгрөг тушаасан бэ. Үүнийг ил болгомоор байна. Бид чинь шилэн нам. Гэрээ гэж хууль бус зүйл хийлгэхээ нам өнөөдрөөс боль. Би эрхзүйч хүн. Үүнийг мэднэ. Ганц гэрээ хийчээд, тэрийгээ далд хийчихээд яваад байх юм. Үүний шударга болгоод явъя. Ганц зүйл дээр зодоод хамаг дээлээ урлаа.
ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Гэрээгээ харуулчих. Гэрээн дээр үе шаттайгаар төл гэсэн байгаа.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Чи дуугүй бай. Гэрээн дээр тэгээд ч дүн байхгүй. Чамд харуулахгүй.
ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Та гэр бүлийн нам болгочихсон шүү.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Гэрээний загварыг танилцуулъя. Шалгуурт оролцох боломжгүй болсон гишүүний үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт, намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно... Гэрээнд гарын үсэг зурснаар АН-ын ҮБХ-ноос тогтоосон сонгуульт гишүүний орон нутагт зарцуулах зардлын 10 хувийг гурав хоногийн дотор тушаасан байна. Сонгуульт гишүүн орон нутагт зарцуулах зардлын татварын 20 хувийг дөрөвдүгээр сарын 20-ны дотор тушааж, 20 хувийг тавдугаар сарын 10-ны дотор аймаг, дүүргийн намын байгууллагад шилжүүлнэ. Гэрээнд заасны дагуу орон нутагт бэлтгэл ажлын хүрээнд зарцуулна. Бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан татварыг буцаан олгохгүй. За ингээд хурал дууслаа.
ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Гэрээгээ ярилцъя.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Чи битгий дөвчигнө, зайл дурак аа”...
Энэ бол АН-ын ҮБХ-ны хурлын үеэр өрнөсөн хэсэг. АН-ын ҮБХ-ны хаалттай хуралдааны нууц бичлэг гэх амралтын өдрүүдэд сошиалаар цацагдлаа.
УИХ-ын ээлжит сонгуулиар АН-аас нэр дэвшихээр горилогчид 100 сая төгрөгийн дэнчин тавьж байгаа. МАН-ын гишүүн, “Хера Холдинг” группийн захирал Х.Ганхуяг АН-д 100 сая төгрөгийн дэнчингээ тушаасан 158 эрхмийн нэрийг ил болгосон. Гэхдээ түүний мэдээллийг АН үгүйсгэж, 100 сая төгрөг тушаасан горилогчдын нэрс зөвхөн С.Эрдэнэ даргад байгаа гэж онцолсон.
Нэр дэвшигчид 100 сая төгрөгөөс гадна аймаг, нийслэл, дүүрэгтээ дахин 200-400 сая төгрөг тушаахаар болсныг АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж байгаагаа өмнө нь ч мэдэгдэж байлаа. Тэрээр “С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн. АН-ын ҮБХ-ны гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. АН мөнгөний нам боллоо. Мэдлэг боловсролтой залуучууд нэр дэвших боломжгүй байна” гэж мэдэгдэж байгаа.
Ийнхүү сонгуулийн өмнө сөрөг хүчин талцал, хуваагдал, хагаралтай байна. Ер нь АН дотроо олон фракц бүлэглэлтэй. Өнөөдрийн намын дарга С.Эрдэнийг эс хүлээн зөвшөөрч, эсэргүүцсэн хэсэг байсаар ирсэн. Үүн дээр ЕТГ-ын даргын үүрэг ажлаа хүлээлгэн өгөөд намын даргын зөвлөхөөр ирсэн З.Энхболд “гал дээр шар тос нэмнэ” гэгчээр асуудал өрнүүлээд байгаа. Тиймээс ч С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг гэх зэрэг энэ намын зарим лидерүүд ирэх УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа. Харин намдаа байгаа хэсэг нь нэр дэвшигчийн 100 саяас эхэлсэн дэнчин дээр үл ойлголцсоор сонгуультай золгох нь.
Э.Сонор
Эх сурвалж: shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих