Дорнод аймагт орших "Петро Чайна" компанийн газрын тосны 21-р талбайн жолооч Б болон ойрын хавьтлын найман иргэнд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Дээрх иргэдийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байсан юм. Иргэн Б энэ сарын гуравны өдөр халуурч, хоолой нь өвдсөн гэсэн дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, нэг удаагийн түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг гарсан байна.
Иргэн “Б”-гийн хувьд хоолой нь өвддөг, хоёр хоногийн өмнө халууцаж хүйтэн ус уусан гэж өвчний асуумж авах үед мэдүүлсэн ч тухайн иргэн хилийн зоонд орж, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих