Чойбалсан хотынхон Бунхан толгой, Улаанбаатарчууд Зайсан толгой дээрээ гарч амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг шиг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумынхан Хуцтай толгой дээр очих дуртай. 1968 онд тус сумын Галуут нэгдэл 100 мянган хонь тоолуулж улсдаа тэргүүлсний бэлгэдэл болгож сумынхаа төв рүү ордог өндөрлөг дээр энэ хөшөөг барьсан гэдэг.
40 гаруй жилийн хугацаанд энэ хөшөө элэгдэж муудсан тул засварлах шаардлагатай болжээ. Иймээс тус сумын ИТХ дахь төлөөлөгч Л.Хишигтогтохын санаачилгаар аймгийн ОНХС-гийн хөрөнгөд Хуцын хөшөөг сэргээн засварлах хөрөнгө хуваарилагдсан байна. Ингээд тендерт "Азийн бүргэд” ХХК ялж, 6-р сарын 9-өөс сэргээн засварлах ажлаа эхлүүлжээ. Хуцтай хөшөөний дөрвөн буланд гэрэлтүүлэг байрлуулж байгаа бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих