Эрүүл мэндийн яам өнөөдөрцаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 17 сорьц, энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм. " гэв
Монгол Улсад Covid-19-ийн 141 тохиолдол батлагдсанаас 30 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарч байгаа юм. ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт гурван хүн ажиглалтад орж 263 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. Эдгээр хүмүүсийн 182 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 41 их эмч, 36 резидент эмч тусламж, үйлчилгээ үзүүлж байна.Түүнчлэн 119 дугаарт 1190 хүн холбогдож мэдээлэл авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих