Монголд "Тэмүүжингийн өмгөөлөгчид" гэдэг нэр томьёо бий болжээ. Үүнийг сонсоод та хар тамхины хэрэгт холбогдсон бүсгүйтэй нэр холбогдож, сайдын суудлаасаа унах босохдоо тулж байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг өмгөөлж хамгаалдаг хүмүүс гэж эндүү ойлгов за.
Эд бол Хууль зүйн сайдын санаачилгаар шинэчилж, өнгөр-сөн оны дөрөвдүгээр сарын 15-нд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар автоматаар өмгөөлөл хийх эрх олж авсан "азтай" нөхөд. Уг хуулиар хуульчийн гэрчилгээтэй 450 гаруй хүнд өмгөөлөх эрх олгосноор 'Тэмүүжингийн өмгөөлөгчид" гэдэг нэр томьёо салбар дотроо үүсчээ.
Тэдний тухай "Шүүх хурал дээр
өөрийнхөө хүнийг буруутгаад, үйлчлүүлэгчээ өмгөөлөх үндэслэлээ хэлж
чадахгүй, хорих ялгүй хүнд тэнсэн өгөөч" гээд, зогсч байсан гэх онигоо
гэхэд ч хатуудах яриа хөөрөө мэргэжил нэгтнүүдийнх нь нэрийг баастаж буй
тухай олон жил өмгөөлөгч хийсэн нэгэн эрхэм дуулгалаа. Өөр нэг
өмгөөлөгч энэ ярианд дэм өгч "Манай нэг танил насаараа прокурор хийсэн
хүн.
Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан ч одоо өмгөөлөгч болчихсон
явж байна билээ. Насаараа хүн яллах ажил хийгээд тэтгэвэртээ гарсан
хөгшин "Гэртээ хий сууж чадахгүй байсан юм. Шинэ хуулийн буянаар
өмгөөлөх эрх өгч, ашгүй хийх ажилтай боллоо" гэдэг юм даа. Бидний ажлыг
ингэж доош хийж байна шүү" хэмээн бухимдсан. Энэ хууль гарахаас өмнө
өмгөөлөгч болохын тулд их дээд сургууль төгсч эрхзүйч мэргэжил эзэмшсэн
байхаас гадна мэргэжлээрээ хоёр жил ажилласны дараа шалгалт өгч байж
өмгөөлөх эрхтэй болдог байж. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн
шинэчлэн батлуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэрэг
бүртгэгч, мөрдөн байцаагч, шүугч, прокурор, нотариат, шийдвэр
гүйцэтгэгч, хуульчийн үнэмлэхтэй хүмүүст өмгөөлөх эрх олгоно гэж заажээ.
Ингэснээр хуульчийн үнэмлэхтэй 450 гаруй хүнд өмгөөлөх эрх олгож, мөрдөн байцаагч, шүүгч, прокуророор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, сахилгын зөрчил гаргаж өмгөөлөх эрхээ хасуулсан, нотариатч хийж байгаа, хэдэн ч удаа өмгөөлөгчийн шалгалт өгөөд тэнцээгүй хүмүүс өмгөөлөгч болсон нь олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа аж.
Өмгөөлөгчийг нийгмийн эмч гэдэг. Гэтэл энэ хариуцлагатай мэргэжилд ямар ч цензургүйгээр хуульчийн гэрчилгээтэй бүх хүнд өмгөөлөх эрх олгосон нь өмгөөлөгчийн нэр хүндийг унагасан, чадваргүй олон өмгөөлөгчийг бий бодгосон гэж энэ салбарынхан үзэж байна. Энэ зүнл заалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Төрийн албаны тухай хуулийг давхар зөрчиж байгаа юм. Шүүхэд иргэний хувийн эрх ашгийг төлөөлөх хүн давхар ажил эрхлэхийг хориглосон байдаг бол хуульчийн гэрчилгээтэй нотариатч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, шүүгч бүгдэд нь өмгөөлөгчийн эрх олгосон гэсэн үг. Шүүхэд иргэнийг шүугч, прокурор, өмгөөлөгч төлөөлнө гэж заасан байхад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, нотариатч, шийдвэр гүйцэтгэгчид өмгөөлөх эрх өгсөн нь мөн л хууль зөрж байгаа юм.
Мөн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч тэтгэвэртээ гарсан хоёр жил өмгөөлөгч хийж болохгүй гэсэн заалт бий боловч өмгөөлөх эрх авсан тэтгэврийн хөгшид "Хүн өмгөөлнө" гээд явж байна. Хуульчийн эрх зүйн тухай хууль батлагдаж, хуульчийн гэрчилгээтэй хүмүүс өмгөөлөх эрхээ авахад Хуульчдын холбоо байгуулагдаагүй байсан. Хуульчдын холбоо эдгээр хүмүүсийг бүртгэж, өмгөөлөх эрхийг олгох байсан ч яамнаас өмгөөлөх врхийг нь өгчихсөн байдаг юм билээ. Эрх үүрэг бүхий байгууллага нь байгуулагдаагүй байхад эдгээр хүнд өмгөөлөх эрх олгосон нь мөн л хууль зөрчсөн үйлдэл.
Өмгөөлөгчийн холбооны шинэхэн гишүүн нэгнийг өмгөөлөгчийн шалгалт гурван удаа өгөөд тэнцээгүй тухай тэр хавийнхан жиг жуг гэлцэж байсан. Х.Тэмүүжин сайдын санаачилж, батлуулсан хуулийн ачаар олон удаа шалгалт өгөөд авч чадаагүй өмгөөлөх эрхээ авсан хүнийг чадвартай сайн өмгөөлөгч хэмээн итгэн, хувь заяагаа даатгах хүн хэр олон гарах бол. Ямар ч мэргэжилд өөрийн гэсэн нэр хүнд, үнэ цэнэ, хэмжүүр гэж бий. Гэтэл хариуцсан сайд нь салбарынхаа нэг багана болсон өмгөөлөгчдийн нэр хүндийг унагаах хамгийн эхний алхмыг өөрөө хийснийг л ойлгохгүй байгаа юм.
Түүнээс гадна нэг хов дуулгахад Х.Тэмүүжин сайд Өмгөөлөгчийн холбоонд гурван жил гишүүний татвараа төлөөгүй "шалтгаанаар" 2006 онд өмгөөлех эрхээ хасуулсан юм билээ. Гэхдээ өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу тэр эрх нь автоматаар сэргэчихсэн байгаа гэсэн шүү
Л.МӨНХ-ҮЖИН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих