Тэдгээрийн нэгд хууль сахиулах ажилтан жагсагч эмэгтэйг хүчтэй түлхэн унагаж, уг эмэгтэй толгойгоо цардмал замд цохиж байгаа нь бичигджээ. Харин нөгөөх бичлэгт нь цагдаагийн ажилтан гараа өргөн зогсож буй жагсагчийн амны хаалтыг хуулан авч, чинжүүтэй нулимс асгаруулагч хий цацсан байна. Энэ хэргүүд өнгөрсөн долоо хоногт болсон аж. Ши дээрх явдалтай холбогдуулан "мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр дүрс бичлэгт бичигдсэн үйлдлүүд цагдаа нарыг ажлаас нь халахад хангалттай шалгаан болно гэдгийг хэлжээ. Тэдэнд сахилгын шийтгэл ногдуулж магадгүй байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хувийн мэдээллийг дэлгээгүй байна.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих