Таргалалтын нэг шалтгаан нь бие организмын усны хомсдол байх талтай.
Хачирхалтай мэт боловч хүн хичнээн бага ус уух тусам биед их ус
хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул илүүдэл жинтэй мэт
харагдана.
Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй
болж, жин ч буурна. Хүн хоолгүй олон долоо хоног амьд явах ч харин усгүй
бол хэдхэн өдрийн дараа үхнэ гэдэг тухай та мэдээж сонссон байх.
Өдрийн турш усыг аажмаар уух хэрэгтэй. Нэг удаад их ус уувал ашиг тус
багатай, шууд л гараад явчихна. Эхний хэдэн өдрийн турш та ойр ойрхон
жорлон орох хэрэг гарах байх. Харин бие тань их усанд дассаны дараа таны
илүүдэл жин хайлж буй цас мэт л аажмаар алга болох болно.
Та 2 литрийн савтай усыг ажилдаа авч явбал өөрийн усны хэрэглээг хянаж
чадна гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингээд танд ус ууж турах аргыг
хүргэе. Үр дүн нь тэр дороо гарахгүй ч хамгийн гол нь танаас их цаг зав,
бас мөнгө шаардахгүй.
Өглөө:
Унтаж байхад бие организм усаа алддаг. Иймээс та өглөө сэрмэгээ аяга халуун ус уугаарай. Том аягатай бол бүр сайн.
Та боссоноос хойш 1 цагийн дараа өглөөний цайгаа уудаг бол дахиад нэг
аяга ус уу. Эсвэл нимбэгтэй ус буюу ногоон цай уусан ч болно.
Өдөр:
Үдийн хоолны өмнө том аяга ус ууна. Ус хоолны дуршлыг бууруулдаг тул
хоолноос 30 минутын өмнө ус уувал та бага хоолыг удаан идэх болно.
Хүсвэл шинэхэн жимстэй ус эсвэл ногоон цайгаар орлуулаарай.
Өдөр шөлтэй хоол идэх сайн. Үдээс хойш ажлаас гарахын өмнө бас нэг аяга ус уугаарай.
Орой:
Ажлын дараа оройн хоолоо бэлдэж байхдаа бас 1 аяга ус ууж, шинэхэн
жимсээр даруул. Эсвэл оройн хоолон дээр ногоон салаат /ургамал/ заавал
идээрэй.
Үдэш кофе, архи согтууруулах ундаа хэрэгвэл бие организм усны хомсдолд
орж, шөнө ам цангадаг. Иймээс ногоон цай, ургамлын ханд л уусан нь
дээр.
Унтахын өмнө мөн 1 аяга ус ууна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3461
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих