Ядарсан ард иргэдийн уур хилэн ямар их бадраа вэ. Юу юугүй босох вий дээ гэх бодол төрөв. Ийм бодол төрөхийн сацуу нуруугаар хүйт дааж, өөрийн эрхгүй бие агдганав...
Манжийн боолчлолоос гарсны дараа 1921 оны Ардын хувьсгалын өмнөх жилүүдэд болж, босч байсан ард түмний хөдөлгөөн лугаа адил үйл явдал өрнөж шинэ цагийн данжаад, пүүсийн эздийн өрийн бичгийг устгах нь гэх дүр зураг харагдаад байгаа юм.
Даацтай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэдэг хэвлэл мэдээллийн олон ч байгууллага "Мөнгө хүүлэгчид”-ийн талаар хөндөж байгаа ч ТАСАРСАН, ЯЗРАХ ДӨХСӨН баячууд үл тоож, үл дуугарна. Дуугүй байна гэдэг нь нэг талаараа зөвшөөрсний тэмдэг ч тэд ийнхүү дуугүй байсаар 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшицгээв.
Банк бус санхүүгийн байгууллагуудаараа ард иргэдийн халаасыг сэгсэрдэг, эрээгүй БАЯЧУУДЫН талаарх мэдээллийн салхийг нь УИХ-ын гишүүн Д.Ганбат хагалж буйгийн учир нь "Тагтай ч гэсэн өөдөө харсан сав”-тай орооцолдсон гэсэн утгаар нь хонгор нутгийн уугуул түүнийг сонгосон хэрэг.
Тэрээр "бидон” гэх хочтой бөгөөд тэрхүү бидоныхоо 1 тэрбум төгрөгийг төсвөөс авч бүр тендер зарлалгүй "Өсөх үе” ХХК, "Ти Ай Ложистик” ХХК, "Мебат” ХХК, "Хан теч” ХХК, "Техник импорт” ХК” гэх зэрэг нэр бүхий 5 ААН-д санхүүжилт олгож, тэдгээр байгууллагууд дотор "Техник импорт” гэх өөрийнх нь эзэмшлийн компани ч тууж явсан байдаг...
Тэрээр өдгөө ч багагүй мөнгө цацаж бийлэгжүү яваа сурагтай. Үгүй ер нь ингэхэд тэр бийлэгжүү байхгүй бол өөр хэн бийлэгжүү байх юм бэ. Бидон” гэх нэрнээс өөр зүйлгүй гээд байсан тэрээр бүр 2006 оноос эхэлж нэг гараа "Ард иргэдийнхээ төлөө” гэж гозгонуулаад нөгөө гараараа халаасыг нь тэмтэрч сэгсэрч байсан байгаа юм. Түүний "Капмон” гэх ББСБ нь "Техник импорт” компанийнх нь байранд бүртгэлтэй байдаг. Мөн тэрээр хонгор нутгийнхаа хэд хэдэн суманд бичил зээл олгох төслийн ажлын зар тавьж байсаныг нутгийнхан нь хэлдэг, хэвлэлийн хуудсан дээр ч бичигдэж үлдсэн байдаг юм билээ.
Улсын төсвийн 1 тэрбум төгрөгөөр бидон тараахдаа өөрийнхөө мөнгөнөөс авч өгч байгаа юм шиг жүжиглэсэн энэ нөхрөөс болоод айж ичсэн, гэмшсэн иргэд ч хонгор нутагт нь олон байсныг хэлэх нь зүйтэй байх.
Ийм л нөхрийг бид өмнөх 2016 оны сонгуулиар дугуйлчхаж. Харин энэ удаа "NO” шүү, ард түмэн минь. "Бидний уриа, бидний сонголт бол "ТАСАРСАН БАЯЧУУД ЦААШАА” шүү.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих