Хэрлэнсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит
хуралдаан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр боллоо.Тэргүүлэгчдийн
хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Сумын хэмжээнд улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
2013 онд хийгдсэн ажилд Хурлын дэргэдэх Хяналт, үнээлгээний олон нийтийн
зөвлөлөөс хяналт, үнэлгээ хийсэн ажлын тайлан
- Сумын хилийн цэсийн тухай
- Нэрэмжит болгох тухай
- Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд сумын
Засаг дарга багаад Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг оролцлоо.
Улсын болон орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр Хэрлэн суманд 2013 онд хийгдсэн ажилд хяналт үнэлгээ
өгсөн ХҮОНЗ-ийн ажлын тайланг Тэргүүлэгчид хангалттай сайн гэж үнэлжээ.
Хяналт, үнэлгээний олон нийтийн зөвлөлийн тайланг хэлэлцээд
Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гаргасан байна.
Хэрлэн сумын хилийн цэсийг 1974 онд анхлан тогтоосон байдаг бөгөөд 1990
онд амйгийн АДХ-ын гүйцэтгэх захргааны тогтоолоор дахин шинэчлэн
тогтоожээ.Гэсэн хэдий өдий хүртэл Хэрлэн сумын хилийн цэсийг 1974 онд
анх тогтоосноор баримтлан ирсэн. Иймд хилийн цэсийн тухай асуудлыг
нарийвчлан судалж Тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэн холбогдох
байгууллагуудад уламжлахаар болжээ.
"Хан-Уул” цогцолбор сургуулийн хамт олноос Монгол улсын баатар, ОХУ-ын 4
удаагийн баатар, маршал Г.К.Жуковыннэрэмжит болгохоор ирүүлсэн саналыг
хэлэлцэн Тэргүүлэгчдийн олонхийн саналыг авч чадсангүй. Цаашид ЕБС,
СӨБ-ын байгууллагууд Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэний нэрэмжит
болгох саналыг ирүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Тэргүүлэгчид гаргаж
байлаа.
Улс, эх орныхоо төлөө хөдөлмөр бүтээлээ зориулсан зарим хүмүүсийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас дэмжиж төрийн дээд шагналд уламжиллаа.
Хурлын ажлын алба

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих