Ерөнхий сайд асан, Ж.Эрдэнэбат нь АТГ-т дуудагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа
- Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан.
- Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлсэн.
- Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан
гэх зэрэг асуудлаар шалгуулахаар иргэд АТГ-т хандсан байдаг. Үүнээс улбаалан түүнийг яллагдагчаар татсан... УИХ-ын гишүүн түүний балагтай үйлүүдийг энэ мэтээр тоочиж болох ч энэ удаа МӨНГӨ ХҮҮЛЭГЧ энэ эрхэм ядарсан ардынхаа мөнгийг нэг гараараа хүүлж, нөгөө гараараа тэдний төлөөл би...” хэмээн жүжиглэж байгаад нь ард иргэд дургүй байгааг л хэлэх гэсэн хэрэг. Банк бус санхүүгийн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн өндөр хүүтэйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар. Түүний 2013 онд байгуулсан Гүнсан-Эрдэнэ ХХК нь ашгийн төлөө байгууллага. Түүнийгээ ч тэрээр нуугаагүй ХОМ-тээ байнга дурдсан байдаг. Тус компаниа байгуулахдаа тэрээр УИХ-ын гишүүн байсан гээд бодохоор Сэлэнгэчүүд хэнээр өөрсдийгөө төлөөлүүлж байгаа вэ гэж халагламаар. Мөнгө хүүлэгчид хэзээ ч хүний амьдралыг бодохгүй. Нэг мөнгөө хоёр болгож авахын төлөө л тэмүүлэхээс зээлдэгчийг огт бодохгүй. Тэгвэл түүний зээлдэгч нь ард түмэн. Тиймээс ард иргэдийнхээ МӨНГИЙГ ХҮҮЛЭГЧИД энэ сонгуульд ЦААШАА шүү, ёстой уучлаарай.
С.Туул
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих