Монголын маань эдийн засаг гүнзгий хямарч байна. Айл өрхүүдийн хөргөгч хоосорч талхаа таллаж авахдаа тулж, иргэд мянга, мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, эдийн засаг сүйрэхэд ганцхан хуруу л дутуу байна. Гэвч улстөрчид сонгуульд тэрбумаар нь мөнгө урсгаж, хэзээ ч биелэгдэхгүй уран гоё амлалтууд ярьсаар.
Өдрийнхөө хоолыг арай гэж аргацааж буй ард түмэнд амлаж буй энэ гоё, гоё амлалтууд чинь бодит амьдрал дээр буухгүй байна эрх баригчидаа. Ямаанд мөнгө өгсөн шиг оновчгүйй шийдвэрүүд чинь байндаа тусахгүй байна улстөрчидөө. Ард түмэнд ажлын байр, цалин, бага хүүтэй зээл хэрэгтэй байгаа болохоос биш амьдралаас тасарчихсан баячуудын “амьдралгүй” хоосон амлалтууд хэрэггүй.
Хоржоонтой, бодит байдлыг яг таг харуулсан энэ богино хэмжээний клип хэдийгээр сонгуулийн сурталчилгаа мэт харагдавч чухам үнэнийг цөөн үгээр хэлжээ. Та зурагтандаа итгэх үү, хөргөгчиндөө итгэх үү гэдэг сонголтын өмнө зогсч байна. Зурагтаар гарсан ганган хувцастай, гоё төрхтэй эрх баригчдын хоосон амлалтад хууртахаасаа өмнө хоосон байгаа хөргөгчөө нэг харчихаарай.
Хожмын өдөр амаа барьж ходоодондоо хоолгүй суух уу, аль эсвэл ажилтай монгол байх уу гэдэг таны гарт байна. Улстөрчдийн популист амлалтад хууртаж, Хүрлээ хүү шиг дагаад намирчихав даа. Тэгвэл дараа нь амаа барих ч багадна.
Эх сурвалж: inews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих