Сүүлийн үед бороо хур ихтэй байгаатай холбоотойгоор Хэрлэн голын түвшин эрс нэмэгдэж үерийн байдалтай байгаа. Өнгөрөгч амралтын өдрөөр голд тоглож байсан 5-р ангийн хоёр хүүхэд осолдож нэг нь амь насаа алдсан байна. Хүүхдүүдийг осолдох үед голын эргээр байсан Баян-Уулаас конкурс өгөхөөр ирсэн хүүхдүүд авхаалж самбаа гарган нэгийнх нь амийг аварсан ч нөгөөхөд нь тусалж чадаагүй байна. Гол ус ийм аюултай байгаа учир эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал халамж тавьж хаана юу хийж байгааг нь хянах байх хэрэгтэй гэдэг нь дээрх харамсалтай осол дохио өглөө.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих