1 цаг 22 минутын өмнө
Түрүүч нь http://www.polit.mn/content/44363.htm
Орчуулсан Т.АНАНДА
Geopolitica.com сайтад АНУ-ын улстөр судлаач Джон Молдины бичсэн өгүүллээс толилуулж байна.
.... Улс төр, цэргийн бодлогын үүднээс авч үзвэл Хятад улс стратегийн зорилгодоо хүрчээ. Буфер бүсүд нь ч бүтэн, Евразийн зүгээс ч Хятадад заналхийлэх аюул алга. Хятад улс нь Төвдөөс гар гэсэн Өрнөдийн шаардлагыг хятадын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж буй. Гэвч Төвд бол Хятадын хувьд өчүүхэн өдөөгч, Хятад Төвдийг орхих санаагүй байгаа, төвдүүд бослого өдөөн тусгаар тогтнож чадахгүй, хэн ч энэ бүс нутаг руу цөмрөн орохыг эрмэлзээгүй байгаа. Мөн иймэрхүү байдлаар уйгарын лалын шашинтнууд өдөөгч хүчин зүйл л болохоос Шинжаан дахь шууд аюулд тооцогдохгүй байна. Оросууд Хятад руу довтлох сонирхол ч үгүй, боломж ч үгүй, харин Солонгосын хойг хятадуудын хувьд шууд заналхийлэл биш, учир нь хятадуудыг хэн ч дангаараа дийлэхгүй.
Хятадын хувьд хамгийн том цэргийн заналхийлэл нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болоод байна. Хятад улс нь далайн худалдаанаас тодорхой хэмжээнд хараат болсон, харин АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин хүссэн үедээ л Хятадын боомтуудыг тусгаарлан хааж чадна. Хэрвээ АНУ үүнийг хийх юм бол Хятадыг баллана. Эндээс үзэхэд, хятадын цэргийнхний гол сонирхол ийм бүслэлт хаалтыг байхгүй болгох явдал юм.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй эн зэрэгцэх хүчнийг бий болгохын тулд Хятад хэдэн үеийн турш хичээх хэрэгтэй болно. Бөмбөг тээгчийг оновчтой ашиглан, үр ашигтай ажиллагаа явуулах далайн нисэгчдийг бэлтгэхэд л сонсогч нар нь адмирал, ахмад болох хүртэл хэдэн арван жил хэрэгтэй болно. Тэгэхдээ энд бөмбөг тээвэрлэгч, тохирох онгоц бүтээх, ажиллагаа явуулах арга барилд суралцах хугацааг тооцохгүйгээр шүү.
Хятадын хувьд үндсэн асуудал нь америкчуудыг бүслэлт хаалт хийх сонирхолгүй болтол нь уг ажиллагааг ашиггүй болгох явдал. Үүний тулд усан онгоцны эсрэг хуурай газрын болон усан доорх пуужингуудыг ашиглахаар зэхэж байна. Хятадын стратегийн зорилт нь АНУ-д үл дарагдах харьцангуй тархмал пуужингийн системийг харьцангуй том радиустай байрлуулж, АНУ-г тодорхой хэмжээний зайнд буюу Номхон далайн төв хэсэгт барьж байх зорилт юм.
Эдгээр пуужингийн хүчний үр ашгийг дээшлүүлэхийн тулд байг хянах, илрүүлэх системийг боловсронгуй болгох ёстой. Тиймээс хятадууд энэ стратегиа үргэлжлүүлэх юм бол тэнгисийн тагнуулын сансрын хяналтын системийг хөгжүүлэх хэрэгтэй болно. Энэ технологи дээр хятадууд өнөөдөр ажиллаж байна. Усан онгоцыг эсэргүүцэх пуужингууд, сансарын системүүд, тэр дундаа америкчуудыг гялбуулах зорилготой хиймэл дагуулын эсрэг системүүд нь Хятадын цорын ганц заналхийллийнхээ эсрэг барих цэргийн арга хэрэгсэл нь юм.
Хятад улс Тайванийг тусгаарлан хаах, Тайваний арал руу явж байгаа усан онгоцнуудыг булаан авахад мөн л энэ пуужингуудаа ашиглаж чадна. Гэвч Хятадад ажиллагааг хуурай газар үргэлжлүүлэх тэнгисийн цэргийн десант байхгүй. Тайванийн буланд агаарын ноёрхлоо тогтоох боломж хүчин ч мөн л байхгүй. Пуужин, хиймэл дагуул, усан доогуур шумбагч завь – Хятадын тэнгисийн цэргийн стратегийн үндэс юм.
Хятадын хувьд Тайваньтай холбоотой үндсэн асуудал нь тэнгис далайтай холбоотой. Тайваний байрлал нь агаарын болон тэнгисийн цэргийн хүчний бааз байрлахад нэн тохиромжтой, Өмнөд Хятадын болон Зүүн Хятадын эрэг хоорондын харилцаа холбоог таслан, Хятад болон Шанхайн хойд эргийг тусгаарлагдмал байдалд оруулах боломжтойгоороо онцлог юм. Тайваниас Япон хүртэл үргэлжлэх Рюкю арлыг дээрх холимог дээр нэмбэл Хятад Тайванийг булаан эзэлсэн нөхцөлд Хятадын хойд эргийг тэнгисийн цэргийн хүчингүйгээр ч тусгаарлах боломжтой нь харагдана.
Тайвань илэрхий дайсагнасан байр сууринд очихгүй бол, эсвэл Хятадын эсрэг холбоонд орохгүй бол, тухайлбал АНУ-тай холбоотон болохгүй бол Хятадын хувьд төдий л ач хоблогдолтой бишээ. Харин холбоотон болчих юм бол Тайванийн газар зүйн байрлал нь Хятадад томоохон асуудлыг дагуулна. Түүнээс гадна Тайвань нь Хятадын хувьд бэлгэдэлт шинжийг агуулдаг, түүн дээрээ үндэслээд үндэсний үзлээ сэргээдэг байна. Хэдийгээр Тайвань шууд заналхийлэл биш боловч Хятадын үл тоох аргагүй нуугдмал аюул мөн билээ.
Хятад улс өнөөдөр ч Төв Азид, тэр дундаа Казахстанд уусган эзлэх бодлогоо аажим явуулж байгаа. Торгоны уламжлалт маршрут дээр байрлах Казахстан нь өнөөдөр Хятадын аж үйлдвэрт нэн хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг гаргах чадвартай орон болчихоод байгаа билээ. Хятадууд Казахстантай худалдааны харилцаагаа өргөжүүлэхэд идэвхитэй оролцож, энэ улсын дэд бүтцийн хөгжилд санаа тавьж байна. Эдгээр харилцаа холбоо нь нэг талаар нь нефть, нөгөө талаар нь аж үйлдвэрийн бараа чөлөөтэй урсах худалдааны замыг нээж байгаа юм.
Чингэхдээ хятадууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд дахь Оросын нөлөөллийн хүрээг ч өөрчилж байгаа. Оросууд Хятадыг томоохон улс төрийн хүчин болохоос болгоомжлон бүс нутаг дахь эдийн засгийн идэвхижлийн өсөлтийг нь тэвчихээс өөр аргагүй болсон байна. Казахстан бол Хятадын түрэмгийллээс хамгаалах, Оросын европын хэсгийн буфер улс бөгөөд Оросын шууд нөлөөн дор оршиж байв. Тиймээс энэ бүс нутгийг анхааралтайгаар харж байх ёстой. Хэрвээ Орос Хятадын энэ бүс нутаг дахь байдал хэтэрхий итгэлтэй болж байгааг мэдрэх юм бол хятадын эдийн засгийн хүчинд цэргийн цохилт өгч чадна.
Хятад-Оросын харьцаа хэдийнээс ярвигтай явж ирсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл Зөвлөлт улс Хятадын бодлогыг тодорхойлж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ болон Хятадын харилцаа урьд өмнөхтэй харьцуулашгүй сайн ч байсан, бас 1968 оных шиг харьцуулашгүй муудаж ч байсан түүхтэй. Тэгэхэд хятад, оросын цэргүүд Уссури гол дээр тулалдсан юм. Өөрийн Номхон далайн бүс нутгийн эрэг рүү хятадууд цөмрөхвий гэсэн оросуудын айдас эртнээс улбаатай. Харин хятадууд болохоор оросуудыг Манжуур болон түүний зах хязгаар руу довтлохвий гэж зовнидог.
Ийм явдал болоогүй нь зам харилцааны боломжгүйгээс болсоноос гадна аль ч тал нь тэр нөгөөдэхтэйгээ тэмцэн азаа үзэхийг хүсээгүйтэй холбоотой. Өнөөгийн нөхцөл байдалд ч энэ хандлага давамгайлна гэж бид үзэж байна. Гэхдээ Казахстанд өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөө нь оросуудын хувьд анзаарагдахгүй асуудал биш. Хэрвээ Хятад энэ улс руу гүн нэвтрэхээр оролдож эхэлбэл томоохон асуудал дэгдэх нь ойлгомжтой бөгөөд хоёрдох асуудал нь Солонгостой ойр гэдгээрээ асуудал үүсгэх Номхон далайн бүс нутаг болох билээ.
Гэвч энэ бол зөвхөн онолын боломжууд. Хятадын эргийг хаан блоклох АНУ-ын заналхийлэл, Хойд Хятадыг тусгаарлахад Тайванийг ашиглах заналхийлэл, Казахстанаас болон үүсэх зөрчил – эдгээрийг бүгдийг хятадууд тооцох л ёстой. Үнэн хэрэгтээ АНУ Хятадыг тусгаарлах сонирхолгүй байгаатай адил Оросууд болон Хятадууд Казахстан дахь нөхцөл байдлыг хурцатгахыг хүсэхгүй байна.
Хятадын хувьд цэрэг дайны хүчин зүйл дээр үндэслэсэн геополитикийн асуудал байхгүй. Энэ нь уламжлалт хүчний байр суурь, аюулгүй байдлаа хангах бодлоготой нь холбоотой. Хятад улс үүнд стратегийн гурван императивыг ашиглан хүрчээ. Өнөөдөр хамгийн эмзэг байгаа зүйл нь эхний императив болоод байна: хан үндэстний Хятадын нэгдмэл байдал. Гэхдээ энд заналхийлж байгаа зүйл нь цэрэг дайны бус, эдийн засгийн агуулгатай.
Геополитиктэй холбоотой Хятадын асуудал нь эдийн засгийн шинжтэй бөгөөд үндсэн хоёр чиглэлтэй. Эхнийх нь харьцангуй энгийн. Хятадын эдийн засаг экспортод тулгуурладаг. Валютын нөөцийн хэмжээ хэр их байгаагаас, дэвшилтэт технологи байгаа эсэхээс, ажиллах хүчин хэр хямд байгаагаас үл хамааран, Хятад нь бусад орон түүний бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой, эсэхээс, мөн бараа бүтээгдэхүүнээ хүргэх боломж байгаа, эсэхээс шууд хамааралд оршдог. Энэ урсгалын дурын алдагдал нь хятадын эдийн засагт шууд нөлөөлдөг.
Бусад орнуудын хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг үндсэн шалтгаан нь үнэтэй холбоотой. Үнэ хямд байгаа нь ажлын хөлсний ялгаанаас хамаарч байгаа. Хэрвээ Хтяад улс нь бусад орноос давуутай талаа ямар нэгэн шалтгаанаар алдах юм бол түүний экспортын боломжууд багасна. Жишээлбэл, өнөөдөр эрчим хүч тээгч нөөцийн үнэ өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ажлын хөлсний харьцангуй ялгаа ч буурна. Үйлдвэр аж ахуйнуудыг хааж байгаа улс төрийн зардалтай харьцах хятадын импортын үнэлгээ тэнцэж ирнэ гэж Хятадын худалдааны түншүүд үзэж байна.
Энэ бүхэн Хятадын хяналтаас гадуур явагдаж байгаа. Хятад дэлхийн нефтийн үнийг яхнах боломжгүй. Тэр үйлдвэрлэгчдээ тэтгэхийн тулд өөрийн мөнгөн нөөцийг хувааж болох ч энэ нь үнэн чанартаа хэрэглэгч-орнуудад мөнгийг нь буцаан өгсөнтэй адил болно. Хятад улс үнийг хянах замаар ажлын хөлсний өсөлтийг хянаж чадах боловч энэ нь дотоод тогтворгүй байдлыг бий болгоно.
Хятадын хүндийн төв нь тэрбээр дэлхийн үйлдвэрлэлийн цех нь болс
онтой холбоотой бөгөөд түүнийг худалдан авч дэлхий ертөнцөөс бүрэн хамааралд орсон гэсэн үг.
Үйл ажиллагаа нь доголдсон санхүүгийн системээс эхлээд газар тариалангийн эзэмшил хүртэл Хятадтай холбоотой өөр олон асуудал бий. Энэ бүгдийг дээрх асуудалтай нэгтгэж болно. Гэвч геополитикт бол хүндийн төвийг нь л хайдаг, харин Хятадын хүндийн төв нь экспорт хэдий чинээ үр ашиг ихтэй болно энэ улс орон өөрийн үйлчлүүлэгчдээс төдий чинээ их хамааралд орж байгаад оршино. Зарим ажиглагчид Хятад улс америкийн банкуудаас өөрийн мөнгөө татаж магадгүй хэмээн анхааруулж байсан. Боломжгүй гэмээр зүйл ч үнэхээр татлаа гэж бодъё. Тэгвэл Хятад улс АНУ гэдэг үйлчлүүлэгчгүйгээр юу хийх вэ?
Хятад үйлчлүүлэгчдийнхээ зан авирт нийцүүлэн үйлчлэхээс өөр аргагүй байдалд өөрийгөө оруулсан. Тэр энэхүү бодит байдалтай өдөр бүр тэмцдэг, гэхдээ факт бол факт: бусад улс орнууд Хятад бусад улс орноос хамааралтай шиг Хятадын экспортын хамааталд ороогүй.
Энэ байдал нь биднийг Хятадын эдийн засгийн хоёрдох том асуудалд хүргэж байна. Нэгдэх нь хан үндэстний Хятадын нэгдмэл байдлыг хангах геополитикийн хэрэгцээ шаардлага. Гуравдахь нь эрэг орчмын газар нутгаа хамгаалах. Дэн Сяодин болохоор хан үндэстний нэгдмэл байдалд заналхийлэхгүйгээр эрэг орчмын нутаг дэвсгэрээ эдийн засгийн нээлттэй бүс болгож чадна гэдэгт итгэлтэй байсан. 19 зууны үеийнх шиг л эрэг орчмын районууд баян болов. Харин дотоод мужууд урьдынхтайгаа адил ядуу хэвээр. Эрэг орчмын бүс нутаг дэлхийн эдийн засагт гүнзгий татагдан оржээ. Харин дотоод районууд бол үгүй. Бээжин дахиад л эрэг орчмын болон дотоод бүс нутаг хоорондын тэнцвэрийг хангаж байна.
Эрэг орчмын районууд болон имдорлогчид, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлууд хоорондоо гүнзгий холбогджээ. Бээжин дотоод тогтвортой байдлаа хадгалахыг хүсч байна. Дарамт шахалт өсөх тусам эрх баригчид эрэг орчмын улс төр, эдийн засгийн амьдралыг хянах хяналтаа чангатгахыг хичээнэ. Дотоод бүс нутаг эрэг орчмоос аль болох их мөнгө авахыг хичээнэ. Харин эрэг орчмынхон болохоор мөнгөө хадгалахыг илүүд үзнэ. Бээжин хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхлыг тэгш хангаж, Хятадыг задрахаас сэргийлэхийн тулд Маогийн луугийн арга барилыг ашиглана. Гэвч олон улсын эдийн засгийн байдал муудсан нь хятадын бараа бүтээгдэхүүний эрэлтийг бууруулсан болохоор Хятад улсад маневр хийх орон зай бага байна.
Асуудлын хоёрдугаар хэсэг нь эхнийхээс урган гарч байна. Дэлхийн эдийн засаг одоохондоо унахгүй гэж тооцвол тодорхой цэгт байна гэсэн үг. Харин эдийн засаг унах юм бол хятадын экспорт огцом буурна. Энэ үед Бээжин мөнгө шаардах дотоод бүс нутаг болон дампуурсан эрэг орчмын бүс нутаг хооронд тэлэгдэнэ. Алслагдснн районд 900 сая орчим хятад амьдарч байхад эрэг орчмын бүс нутагт дөнгөж 400 сая нь амьдардагийг санаж байх нь чухал. Эрх баригчид тэнцвэр тогтоохыг хичээхэд дотоод бүс нутаг нь дэглэмийг унагах бодит аюул, харин эрэг орчим нь хөрөнгийн хуваарилалтыг алдагдах аюул болон нүүрлэнэ. Дотоод бүс нутаг хүн амаараа давамгайлна. Эрэг орчимд олон улсын худалдааны систем дэмжлэг үзүүлнэ. Эзэн хаадад ч ийм их бэрхшээл тулгарч байгаагүй билээ.
Геополитик нь газар болон улс төрийн ухаан дээр үндэслэдэг. Улс төр нь цэргийн болон эдийн засгийн бодлого дээр тулгуурлана. Тэд бие биенээ дэмжиж, харилцан нөлөөлөлцдөг боловч эцсийн дүнд эрс ялгаатай. Хятадын хувьд буфер бүс нутгийнхаа аюулгүй байдлыг хангах асуудал нь цэрэг дайны асуудлаас гадуур явагддаг. Хятадын өмнө тулгарч буй асуудлууд нь Зүүнхойд Манжуур, Номхон далайн бүс нутгийн хүчний баланс гэх мэт урт удаан хугацаанд үргэлжлэх мөн чанартай.
Хятадын геополитикийн асуудал нь эдийн засаг. Геополитикийн эхний императив нь хан үндэстний Хятадын нэгдэлийг хадгалах, харин гуравдахь нь Хятадын эрэг орчмыг хамгаалах, эдгээр нь хоорондоо цэргийн бус, эдийн засгийн гүн гүнзгий холбоотой. Дотоод болон гадаад асуудлууд нь эдийн засгаас урган гарч байдаг. Сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил нь газар зүйн шинжтэй байв. Энэхүү хөгжил нь эрэг орчимд ашигтай байсан бөгөөд дотоод бүс нутгийг хятадуудтай нь орхигдуулжээ. Түүнээс гадна Хятад нь дэлхийн эдийн засгийн хүчнээс шууд хамааралд, эмзэг оршиж байгаа нь хянах боломжгүйтэй нь холбоотой. Энэ бол Хятадын түүхэнд шинэ зүйл биш, гэхдээ энэ асуудлыг шийдэх энгийн арга зам нь төвлөрсөн удирдлагыг сулруулж, төвлөрлийг сааруулдаг онцлогтой. Дэн Сяопины бооцоог түүний залгамжлагчид ргэлжлүүлэн тавьсаар байна. Дэн Сяопин энэ тоглоомонд орсон боловч тоглолтыг тэд л хийх ёстой.
Тулгамдаж буй асуудал – Хятадын эдийн засгийн үндэс нь юу вэ – суурь уу, эсвэл тэнцвэр үү? Эхнийхийг нь гэж үзвэл үйл явц удаан үргэлжилнэ. Харин сүүүийнхийг нь гэвэл бүх юм эцсийн эцэст нурна. Үнэндээ бол суурь нь үндэс болж байгаа гэсэн баталгаа алга. Учир нь ихэнхи хятадууд, сард 100 ам.доллараас бага орлоготой хүмүүс энэ тоглоомын гадна орхигджээ. Тэгэхээр энэ бол тэнцвэр гэсэн үг бөгөөд энэ байдал нь Хятадын геополитикийн императив болох хан үндэстний Хятадын нэгдмэл байдалд шууд заналхийлж байна.
Эх сурвалж: http://www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих