Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Баруун аймгуудаас зөвшөөрөлгүй мал ихээр орж ирж байна гэв. Тухайлбал, 2017-2019 онд Дорнод аймгийн нутагт 10 гаруй аймгаас 96 малчин өрхийн 50 орчим мянган толгой мал Дорнод аймагт шилжиж иржээ.
Энэ бол зөвхөн хуулийн дагуу шилжиж ирсэн малчин өрхийн тоо юм. "Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” шинэчлэгдэж, малын шилжилт хөдөлгөөнийг тун тодорхой зааж зохицуулснаас гадна Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор журам баталсан байдаг. Бодит байдал дээр дээрх хууль журам төдийлөн хэрэгжихгүй байгаа гэхэд болно. Угтаа шилжиж ирэхийг хүсэж буй иргэн мал хуйгаа үзлэг оношлогоо, вакцинжуулалтад хамруулж, нүүдэл суудал хийхээс өмнө тухайн сумын ЗДТГ шилжиж очих гэж буй сумын ЗДТГ-тай мэдээлэл солилцсоноор зөвшөөрсөн нөхцөлд шилжилт хөдөлгөөн хийх ёстой. Гэвч бодит байдал дээр малчид дур зоргоороо нүүдэллээд ирчихдэг нь ихээхэн хүндрэл үүсгэж, цаашид энэ талын асуудал тулгамдах нь гэдгийг анхааруулж байна. Зүүн бүс нутаг бол малын гоц халдварт өвчний голомттой, харин төв болон баруун бүсээс нүүдэллэн ирж буй малчид вакцинжуулалтын тал дээр мэдлэг мэдээлэл муу байдаг аж. Энэ мэтчилэн хайхрамжгүй байдлаас үүдэж, сүүлийн жилүүдэд төвийн бүсэд малын гоц халдварт өвчин гарах болсныг ч мал аж ахуйн салбарынхан хэлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих