Дорнод/МОНЦАМЭ/.Цагаан-Овоо сумын Засаг даргын А/58 дугаар захирамжаарТосон хулстайн байгалийн нөөц газраас үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэхийг хориглолоо. Ийнхүү захирамжилсан ньбайгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, цагаан зээрийг хамгаалж,нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээжсайжруулах зорилготой юм.
Тосон хулстайн байгалийн нөөц газар нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутагт оршдог. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн нутагт өөр аймгуудын малчид олноор ирж суурьших болсон. Үүнээс үүдэн бэлчээр, худаг ус хомсдон малчдын дундмаргаан үүсэх нь ч бий.Дорнодаймгийн мянганы зам дагуу орших Хөлөнбуйр, Булган, Цагаан-Овоо суманд төв болон баруун аймгуудаас ирсэн олон мянган адуутай УИХ-ын гишүүд, улсын манлай уяачдын малчид олноор суурьших болсон. Ялангуяа Тосон хулстайн нөөц газарт олон адуутай хэд хэдэн малчидөнгөрсөн зун ирж нутагласныг тухайн үед албадан гаргаж байсан удаатай.
Цаашид Тосон хулстайн нөөц газрын байгалийн унаган төрх алдагдах, цагаан зээр дайжих зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй байгаагэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих