Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит цахим шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон бусад тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах талаар МХЕГ-ын дарга Т.Гантулга үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, багш, ажиллагсадын эрүүл мэнд, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарахыг үүрэг болголоо.
Мөн цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарахыг онцолсон юм. Тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34936
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих