ПРЕТОРИЯ. /Agence France-Presse/.Үймээн дэгдээсэн цэргийнхэн өчигдөр Мали улсын ЕрөнхийлөгчИбрагим Бубакар Кейта,Ерөнхий сайд Бубу Сиссе нарыг нийслэл Бамако хотод баривчилжээ. Энэ тухай үймээн дэгдээсэн цэргийнхний нэг нь мэдэгдсэнийг "Agence France-Presse"агентлаг иш татан мэдээлсэн байна.
Мягмар гарагт Бамако хотын ойролцооКатиармийн баазад цэргүүд үймээн дэгдээжээ. Цэргүүд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд зэрэг сайд нараас гадна парламентын даргыг баривчилсан байна.
"Malijet” цахим хуудасны мэдээлснээр, үймээн гаргагчдыгКатибааз дахь цэргийн сургуулийн захирал асан, хурандааСадиоКамараудирдаж байгаа аж. Үүнээс гадна Мали улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб үймээн дэгдээгчдийнхяналтандбайгаа бөгөөд тэд цэргийн дарга нарыг мөн баривчилжээ.
Малид цэргийн эргэлт болж буйг Европын холбоо зэмлэн буруушааж байгаа тухай Европын зөвлөлийн дарга ШарльМишельмэдэгдэв."Европын холбоо Мали дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэчнээн гүн гэдгээс үл хамааран хямралаас гарах шийдэл нь хэзээ ч цэргийн эргэлт байгаагүй.ЕХБаруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгт бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
ТүүнчлэнЕХ-ныгадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч мэдэгдэхдээ,ЕХүндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах аливаа оролдлогыг няцааж байна гэжээ.
Үүнээс гадна ерөнхийлөгчИбрагимБубакарКейтагдаруй суллахыгНҮБ-ынЕрөнхий нарийн бичгийн даргаАнтониуГутерришМали дахь цэргийнхэнд уриалжээ. Тэрбээр үймээн дэгдээсэн цэргийнхний үйлдэлд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих