Өдгөө дэлхий дахинд шинэ коронавирусийн хэдэн зуун төрлийн вакцин адил бус туршилтын шатанд ороод байгаа бөгөөд удалгүй ашиглалтад орох гэж байгаа. Англи Америк зэрэг цөөн тооны хөгжингүй орнууд эм бэлдмэлийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр тохиролцож, өөр өөрийн орныхоо вакцины хэрэгцээг хангах гэж байгаа юм. Харин ядуу орнуудад вакцин олдохгүй магадлал өндөр байна. 14-нд Английн засгийн газар Америкийн хоёр аж ахуйн нэгжтэй шинэ коронавирусийн вакцины бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 90 сая вакцин багтжээ. Энэ хоёр аж ахуйн нэгж бол Америкийн Жонсон компанийн харья Янгсон эм бэлдмэлийн компани болон Америкийн био технологийн компани Новавакс эм бэлдмэлийн компани болно.
мэдээлэлд тэмдэглэхдээ, Англи Америк Европын холбоо хамтаар нэн олон газар вакцин олж авахын тулд далдуур өрсөлдөж байна. Тэдний тохиролцсон гэрээ нь ядуу орнуудын эмзэг бүлгүүдэд хүрэх вакцины хэмжээг ихээр багасгаж, дэлхийн хижигтэй тэмцэх хүчин чармайлтад заналхийлэх болно. Шинэ коронавирусийн вакциныг энэ мэт эзэрхэх нь эмийн компаниудын зүй бус монополийг нэмэгдүүлж, олон мянган хүний амь насанд аюул учруулах болно гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34978
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих