Модон морин жилийн сар шинийн барилдаан өчигдөр орой Дорнод Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймаг сумын цолтой 64 хүчит бөх зодоглолоо.
Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн харцага Н.Батжаргал, сумын заан Н.Билгүүтэй, аймгийн начин Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Г.Түмэнжаргал нар үлдсэн. Ингээд Г.Эрхэмбаяр, Г.Түмэнжаргал нар үзүүр түрүүнд үлдэж, аймгийн начин Г.Эрхэмбаяр давснаар 17-р жарны Модон морин жил сар шинийн барилдаанд түрүүлсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих