нөөдөр аймгийн Засаг дарга С.Ганбат болон Санхүү төрийн сангийн
хэлтсийн дарга Н.Базаррагчаа, Худалдан авах ажиллагааны албаны дарга
Ч.Ганбат, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван, Цагдаагийн газрын дэд
дарга н.Ганзориг болон бусад албаны хүмүүс Цагаан-Овоо суманд
ажиллалаа.Ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай
танилцан холбогдох чиглэлээр үүрэг даалгавар өгч мөн төрөөс баримталж
буй бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны
хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж, аймаг орон нутгаас
хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн байдалын талаар танилцуулж, аймаг
орон нутгийн үйл ажиллагааны талаар иргэдтэй санал солилцон, санал
хүсэлтийг хүлээн авч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Аймгийн Засаг дарга С.Ганбат болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын
ОНХС-ийн хөрөнгөөр тендерт ялж үйл ажиллагаа явуулж буй ажлуудын
гүйцэтгэлтэй танилцаж зөвлөмж өгч ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
сумын Жижиг дунд үйлдвэрлэлийн байраар орж ЖДҮ эрхэлж буй иргэдтэй
уулзан тэдний санал хүсэлтийг сонслоо. Аймгийн Засаг даргын хөдөө орон
нутгийн энэ удаагийн томилолт Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдаар
үргэлжилнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3501
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих