Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.
Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс,
- бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
- өндөр настан- асран хамгаалагчтай 35,
- жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
- эрүүл мэндийн шалтгаантай-27,
- хөгжлийн бэрхшээлтэй-9,
- бусад шалтгаантай-106 иргэн байна.
Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35038
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих