Анастаси́я Ива́новна Цэдэнбал-Фила́това (1920, Рязань — 2001.X.21, Москва).
"Миний эр нөхөр Ю.Цэдэнбал хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган зантай хүн байлаа.
Түүний энэ сайхан чанарыг ашиглах гэсэн олон хүн байсан. Гэвч Цэдэнбал буруу, зөвийг ялгаж мэддэг...
Тиймдээ ч дөч гаруй жил дарга хийж чадсан шүү дээ. Түүний өр нимгэн чанарыг ашиглах гээд чадаагүй хэдхэн нөхөд л түүнийг тийм байдалд оруулсан.
Түүнээс биш Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ, одоо ч үгүйлэн санадаг. Нэг л өдөр үнэн ялж, түүний нэр төр сэргэнэ. Би үүнийг маш сайн мэдэж байна.
Учир нь түүний бүх хайр нь ганцхан ард түмэн байсан. Түүний нүднээс л мэдэгдэнэ.
НҮБ-д элсэх болчихоод хураамжийн олон арван мянган доллар төсөвт байхгүй хүрэлцэхгүй байгааг сонсоод өрөөндөө уйлж суусан. Би яагаад уйлав. Баярт мэдээ шүү дээ гэхэд.
Бал "Тэр яах вэ НҮБ-д элсэж байж л бид цаашаа явна. Дөч тавин жилийн дараах хүүхдүүд минь хэцүүднэ шүү дээ" гэхэд би өөрийнхөө хүрээнд Зөвлөлтийн Элчинтэй холбогдож санхүүгийн асуудлыг нь нэг тийш болгож байсан.
Монголын далбаа НҮБ-ын хажууд мандсан өглөө хадаг мөнгөн аягатай сүүтэй ирж өрөөндөө байдаг Сүхбаатарын зурганд мөргөөд дараа нь Төрийн сүлдэндээ аягатай сүүгээ тавьж хэнгэнтэл уйлж билээ.
Өглөө 6 цагт босож ажилдаа яваад, орой хамгийн эртдээ 12 цаг гэж ирдэг. Энэ бүхэн заримдаа надад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Ядаж нэг өдөр ч гэсэн бүхнээс холдоод амраасай гэж хүсдэг байлаа...
Гэхдээ би чинь Монголын удирдагчийн гэргий шүү дээ." (Анастасия Цэдэнбал-Филатова. 1996 он)
Эх сурвалж: Юмжаагийн Цэдэнбал хуудаснаас...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих