Орхон аймгаас 22, Булган аймгаас 43 км-ын зайд байрлах Их залуугийн хөндийд онгоцны буудал барих шийдвэрийг ИНЕГ-аас гаргажээ.
Уг онгоцны буудлыг барихад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Үүний хоёр тэрбум төгрөгийг ИНЕГ, харин 1.5 тэрбумыг нь ”Эрдэнэт үйлдвэр” гаргах бөгөөд үлдсэн хэсгийг орон нутгийн төсөв болон хувийн хэвшлээс санхүүжүүлхээр төлөвлөжээ.
Энэ буудал баригдсанаар орон нутгийн нислэг үйлдэх боломж бүрдэх гэнэ.
С.Өөдөө
medeelne.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3507
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих