Дорнод аймгийн Матад суманд газрын тосны
үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро
чайна Дачин Тамсаг” компани монгол ажилчдынхаа цалинг нэмжээ. Тус
компанийн монгол ажилчид хэдэн сарын өмнөөс цалингаа нэмүүлэх хүсэлт
гаргаж компанийн удирдлагууддаа шаардлага хүргүүлэн жагсаж байсан билээ.
Тэгвэл компанийн үйлдвэрчний эвлэл компаний удирдлагуудын хооронд
хийсэн хэлэлцээрээр монгол ажилчдын цалинг 100-120 ам.доллароор нэмсэн
байна. "Бидний шаардлагыг хүлээж авч цалинг маань тодорхой хэмжээнд
нэмсэн. Гэхдээ ажиллах нөхцлийг сайжруулж, 40 хоног ажиллаад 20 хоног
амардаг байдлыг 60 хоног ажиллаад 30 хоног амардаг дэлхийн жишигт
нийцүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн
дарга Владимер онцлов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих