Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шорвог” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 320 км, сумын төвөөс баруун зүгт 40 км-т хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр /2020.10.11/ 14:34 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 15:35 цагт түймрийг бүрэн унтрааж иргэн Б-т хүлээлгэн өгчээ. Гал түймэрт 150 га хээрийн талбай өртөж шатсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих