АНУ-ын эрдэмтэд элдэв бичил элементээр баян гадилыг зохиомлоор гаргаж
авснаа туршихад бэлэн болжээ. Хүний ялангуяа хүүхдийн бие дэх А амин
дэмийн дутагдлыг нөхөх зорилгоор гаргаж авсан уг гадилын туршилт
амжилттай болбол тарьж ургуулах ажлыг хөгжиж буй орнуудад хийх гэнэ. Эл
туршилтыг дэлхийн тэрбумтан Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нарын
тэргүүлдэг буяны сангаас санхүүжүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд ажил бүрэн
дуусч, ашигтай шимтэй бодисоор арвин гадилыг тариалалтад шилжүүлнэ
хэмээн тооцоолсон тухай "ПМЕ" мэдээлжээ.
Уг гадилыг хүүхдүүд ялангуяа А амин дэмийг хоол тэжээлээсээ нөхөж чадахгүй байгаа Африкийн улс орнуудад илүү ихээр тариалах аж. Ингэснээр хүүхдүүд шинэхэн гадилыг шуудхан талбайгаас авч идэх замаар 2020 он гэхэд витамины дутагдааас бүрэн ангижирна хэмээн үзэж буй юм.
Б.АЗЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих