Дорнод аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст хүсэлт хүргүүлснийг Засгийн газрын өчигдрийн буюу энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
"COVID-19” халдварын цар тахлаас сэргийлэх зорилгоор уг санал, хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлсэн бөгөөд ингэхдээ Дорнод аймгийн хэмжээний шатахуун, түлшний нөөц, хангамжийг тооцон үзсэн бөгөөд Зүүн бүсийн бусад аймгаас саналыг нь авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих