Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Техасын эм эмнэлгийн холбоо, Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаагаар Covid-19 вирусийн халдвар авах эрсдэлийг 1-9 оноогоор үнэлэхэд спорт төвд хичээллэх нь 9 оноо буюу МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙД үнэлэгдэж байгаа юм. Аймгийн Онцгой комиссоос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад спорт заалтай 8 байгууллага, аж ахуй нэгжүүдээс санал авахад 6 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах боломжтой гэж санал ирүүлжээ.
Иймд аймгийн ЭМГ, МХГ, Цагдаа, Бүсийн төв ОБГ, Хэрлэн сумын ЗДТГ-аас ажлын хэсгийг томилж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гарган дараагийн аймгийн Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
dornod.gov.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35229
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих