Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Тулгат хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 118 км-т, Ө-47°42’36.0, У-117°03’00.0/ хоёрдугаар сарын 10-ны 00:59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООФХ-ээс цахим шуудангаар 01:12 цагт ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих