Өнгөрсөн гурван сарын хугацаанд Дорнод аймгийн хэрэглэгчид 3,2 тэрбум төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлт эдэлжээ. Энэ нь сард 900 саяас 1.2 тэрбум төгрөгийн цахилгаан дулааны хөнгөлөлт эдэлсэн гэсэн үг юм.
Коронавируст халдварын үед айл өрх, ААНБ-д эрчим хүч, ус, хогны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа билээ. Энэхүү тогтоолын дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгнээс энэ оны долдугаар сарын нэгнийг хүртэл хугацаанд айл өрхийн болон зарим ААНБ-ын цахилгаан, дулаан, хог тээвэр, усны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Дорнод аймагт 170 мянга орчим айл өрх, 1161 ААНБ энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих