Чойбалсан хотыг зорин ирж яваа зочдыг хуучны Бумбат хотхон буюу "Танк"-ийн балгас угтдаг. Оросуудын барьж босгосон энэхүү хотхон 90-ээд оны сүүлчээс эзэнгүйдэж, оршин суугчид нь ч нүүн дайжсаар бүхэл бүтэн нурсан "хот" болж хувирсан. Аймгийн төвийн үүд хаалга гэхэд нүүр улайхаар болсон уг газрыг цэвэрлэх тухай олон жил яригдсан ч энэ жил биеллээ олж Хэрлэн сумын ЗДТГ, МАК-д санал тавьж хөрөнгө мөнгөний туслалцаа хүссэний хүчинд тус компани өөрийн хүчээр цэвэрлэхээр болж ажлаа эхэлсэн.
Гэтэл ажил эхлэхэд саад бэрхшээл багагүй тулгарчээ. Тухайлбал "Танк"-д 8 га газар эзэмшдэг гэх (өөрийн нь яриагаар) иргэн Нацагдорж цэвэрлэх гэж очсон хүмүүс рүү чулуу нүүлгэн, замыг нь хаах зэргээр эсэргүүцэл үзүүлсэн бзйна. Учрыг тунгаавал Хэрлэн сумын хуучин удирдлагууд дээрх 8 га газрыг түүний гэр бүлийн мэдэлд өгсөн гэж ярьдаг ч нидэр дээрээ ямар ч эзэмших эрхийн бичиг, хүнд үзүүлэх юмгүй гэнэ. Тиймээс дураараа дургигчийг цагдаагийн хүчийг ашиглан зохицуулалт хийхээс аргагүй болсон аж. Аймаг орон нутгийн хөгжилд ганц хүн саад тотгор хийнэ гэдэг үнэндээ зохисгүй үйлдэл.
Тэр ч байтугай зарим иргэд хотын өнгө үзэмжийг дээшлүүлэхийн төлөө өөрийн газраа сайн дураараа өгч байсан жишээ ч бий. Төр төмөр нүүрээ түүнд харуулсныг олон түмэн зөвтгөж байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3540
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих