Дорнод аймаг руу чиглэсэн Мянганы замын үргэлжлэл 95,4 км-ийг ирэх сард дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Замын явцтай аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс танилцаж, технологио баримтлан чанартай сайн замыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд гүйцэтгэгч болон зөвлөх компаниуд анхаарах хэрэгтэйг хэлж байв. Дээрх замын 30 км-ийг "Насны зам", 27 км-ийг "Хансуун зам", 27,27 км-ийг 'Ташууны гол", 10,6 км-ийг "ЗЗБ" компани гүйцэтгэж байгаа юм. Харин компаниудын замын ажлын зөвлөх үйлчилгээг "Ар-си-эс-си" компани хийж, ажлын гүйцэтгэлийн явц чанарт нь хяналт тавьж байна. Одоогоор газар шорооны ажил дуусах шатандаа орж зарим газраа асьфальтан хучилтаа хийж, "Гашууны гол" ХХК-аас бусад нь асьфалтын үйлдвэрээ оруулж ирээд үйлдвэрлэлээ эхлүүлжээ.
"Гашууны гол" компанийн асьфалтын үйлдвэр орж ирэхэд цаг хугацаа алдаж хойшлох магадлалтай ч улсын комисс замыг хэсэгчлэн хүлээн авах боломжтой гэж үзсэн тул ашиглалтад орсон замуудаа нээнэ гэж зөвлөх компанийнхан ярьж байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3542
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих