Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 24. Дэлгэрүүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Азтай өдөр. Эмэгтэй хониныхоны хувьд царайлаг хөрштэйгээ танилаас илүү харилцаатай болж,тун удахгүй энэ нь бат бөх хайрын харьцаа болно. Өглөө орондоо тайван хэвтээд боссоныхоо дараа яаралгүйгээр мөргөлөө хий. Өөртөө цаг гаргах нь их чухал шүү. Хэрвээ та өөрийгөө хайрлаж бөөцийлөхгүй юм бол хүнээс ийм зүйлийг хүсээд хэрэггүй. Чадвал зүүдээ санах гээд үз.
Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Амралтын өдрийг гэрээ цэвэрлэж, дээврийн хөндийгөө хог новшноос салгахад зарцуулах хэрэгтэй болж дээ. Хуучин эд зүйлсээсээ хэрэгтэй зүйлийг олох ч юм бил үү. Дээврийн хөндийд юмуу үүдний өрөөний хог новшин дундаас олсон зүйл хэдэн цаасны үнэгүй ч гэр орныг чинь эсвэл хашаа цэцэрлэгийг чинь өнгөтэй, үзэмжтэй харагдуулах болно.
Ихрийн орд (5/21-6/21): Туслах, дэмжих өдөр. Бүхнийг тэгшитгэх таны чадвар өнөөдөр тод
илрэн гарна. Ажилтан чинь сэтгэлээсээ хандаагүйн улмаас ажил хэрэг чинь
бүтэлгүйтэх магадлалтай байна. Тэгэхээр орон нутгийнхаа хууль хяналтын
байгууллагад очиж өөрийн эрх үүргээ сайтар мэдэж ав. Бусадтай хамтран
ажиллахад хууль мэддэг байх нь чухал. Ажил хэргээ бүтэлтэй болгоё гэвэл
бодож байгаа зүйлээ бодит болгож хичээж, өөрийгөө идэвхижүүлэх
хэрэгтэй.
Мэлхийн орд (6/22-7/22): Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сөксийн харьцаа тогтворгүй байна. Ямар нэгэн баярын итгэл найдвар ойрд биөлэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Аливаа гэрээ хэлэлцээр ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг шйидэхдээ бүхий л холбогдох бичиг баримтыг цуглуул. Эс тэгвээс та таагүй байдалд орж болзошгүй. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч хэт их анхаарвал сэтгэл гутарна.
Арслангийн орд (7/23-8/22): Хайртай хүнтэйгээ хамтдаа байж салхинд гарах өдөр. Та 2 гэрээсээ хол байхаар өдрийг төлөвлө. Хайртдаа бэлэг худалдаж ав. Гоё ил захидал бич. Эдгээр жижигхэн зүйлс авч байгаа хүндээ маш том хайрын илрэл болдог. Залуу арслангууд найзуудаа болзоотойг мэдэх болно. Тиймээс та өөрөө ч гэсэн гарах хэрэгтэй. Урьд өмнө нь очиж байгаагүй аюулгүй газрыг сонго. Шинэ найзууд болох, танилцах боломжийг өөртөө гарга.
Охины орд (8/23-9/22): Тууштай өдөр. Өөрийнхөө зөн совиндоо итгэх байдал чинь одоогийн амьдралын чинь юу болоод байгааг тодорхойлох болно. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ бичиж ав. Өөрийнхөө ойр байгаа хүмүүсдээ нэгдэн дотносохыг санал болго. Таны хүсэл биелэж магадгүй. Авьяаслаг, ур дүйтэй хүмүүс энэ байдлаа ажилдаа ашигла
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сэтгэл татам байх өдөр. Хайр дурлал, үзэсгэлэн гоог илгээгч Сугар гараг өнөөдөр таны ордонд айлчлан ирж байгаа бөгөөд санаанд оромгүй гэнэтийн бэлгийг танд зориулан бэлджээ. Сэтгэл санаа чинь өөдрөг байж, нэр хүнд чинь ч өснө. Ирэх хэдэн долоо хоногийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болохыг бод. Урлагийн эсвэл хөгжмийн дугуйланд явж болно шүү дээ. Хайр дурлалын харьцаандаа ч анхаарах нь зүйтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнгөрсөнд болсон харуусал гэмшлээ бүү бод. Өршөөл нигүүлсэлийг гартаа оруул. Өөрийнхөөрөө эхэл. Амьдралын чухал асуудлуудын нэг нь хайртай хүмүүс чинь юм. Өөртөө шударга байх нь таныг ямар нэгэн айдсаас түгшүүрээс чөлөөлөх болно. Санхүүгийн хүндрэлтэй нэгэн найзаа зээл хүсвэл та тэднийг юу ч гэж боддог бай үгүй гэж хэл. Ажил хэргийн харилцаа таныг муухай ааштай болгоно. Өглөө эрт сайн найзындаа зочил.
Нумын орд (11/22-12/21): Сонирхолтой өдөр. Найз нөхдүүд чинь чухал учраас тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөө. Одоогоор чухал байгаа зүйлдээ туслах ямар нэгэн зүйлийг хайж байгаа удирдах албан тушаалтандаа ханд. Энэ амралтын өдрүүд өөрийгөө амрааж, сэргээх олон зүйлүүдийг төлөвлөсөн гайхалтай өдрүүд байх болно.
Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь танд амар амгалан тайван байдал таашаалыг авч ирнэ. Гэвч энэ өдөр та бусдыг шүүмжлэхийн оронд зөөлөн ханд. Гэр бүлийн хөрөнгө мөнгөний талаар маргаан үүсч магадгүй. Боломжтой бол энэ талаар ярихгүй байх нь зөв. Харин шаардалагатай бол энэ талаар зөвшилцөж болно. Зарлагаа багасгах талаар бодолц.
Хумхын орд (1/20-2/18): Хамтран ажиллах нь энэ өдрийн түлхүүр юм. Та амьдралдаа яг юу хүсч байгаа талаар болон хүслээ хүлээн авах боломжуудын талаар бодож эргэцүүл. Үүгээрээ таны биөийн тамир тэнхээг нэмэгдүүлнэ. Та жингээ хасаж гуалиг болох сул талаа өөрчлөх зэрэг төлөвлөгөөтэй байсан бол эдгээр нь биөллээ олно. Хамтран ажиллагч тань их бухимдуу байна, таниас тайвшруулах арга хэмжээг асууна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих