Хөвсгөл нутгийн бөхчүүдийн царай зүс ихээхэн гундуу дотроо хагаралтай байгаа бололтой. Нутгийнхаа нэрээр гал болж уул усандаа бэлтгэлд гарч цол гуншингаа жилийн жилд ахиулсаар ирсэн тус аймгийн бөхчүүд энэ жил өөр аймгийн гал тогоо барьж, хатавчинд нь хоноцын хүүхэд шиг сууж байж бэлтгэл хийсэн болоод наадамд зодоглох сурагтай.
Өнгөрсөн жил Сүүж ууланд бэлтгэлд гарсан Хөвсгөлийн хүчтэнгүүддээр шинэ баян цээж өвчтэй гэгчээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй улсууд ирж дайлуулж цайлуулж байгаад явахдаа дугтуйнд хэдэн халтар төгрөг хийж өргөн барьжээ.
Мөнгийг нь авсан галын тэргүүн нь тухайн үед бэлгийн морины шүдийг үздэггүй гэгчээр аваад өвөртөлтөл шалтай ч мөнгө байсангүй. Наадам эхлэж галаа хот руу шилжүүлж оруултал эцэстээ Сүүж амралтанд 1.8 сая төгрөгийн өртэй гарчээ.
Бараг Хөвсгөлийн бөхчүүд зугтах нь холгүй арилаад одож.Энэ жилийн наадмаар газраа хөлдөөсөн бөхчүүд нь мөнгөөр түрий барьж ялж гарч ирсэн УИХ-ын Л.Энх-Амгалан гишүүндээ санал бодлоо илэрхийлж нутгийн нэр хүндээ өөд татах талаар Улсын харцага Ганхуяг уриалга гаргаад шальтай юм болсонгүй.
МАН-ын бүх л улс төрчид нутгийн бөхчүүдээ плакатандаа ашиглаж Хөвсгөлөөр нэг цаас болгон тарааж нэр алдар олж авчихаад эргээд мартаж алга болдог хүн чанаргүй улс төрчиддөө гомдож суугаа ажээ.2016 он ирэхгүй юм шиг аашлан суугаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан одоо ичмээр ч юм даа.
http://www.bataar.mn/10024378
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих