Монгол Улсын эдийн засаг өвчилжээ. Төр мөнгөгүй, төрийг тэжээх хөрөнгө
оруулалт гаднаас орж ирэхгүй, төр гаднаас хөрөнгө босгож чадахгүйгээс
шалтгаалж төрийн өмчийн, төрийн мэдлийн бүх аж ахуйн нэгжүүд бага
хэмжээгээр дархлаа нь суларчихаад байгаа. Адаглаад л төрийн
байгууллагууд цалин, нийгмийн даатгал, халамжийн дархлаагаа алдаж, бие
нь суларч эхэлсэн.
Төрийн өмчийн компаниуд ч арайхийн хөл дээрээ тогтож байгаа. Өвчний
вирус шат дараалан тэднийг мөлжиж, мэрсээр эцэст нь халдвараа тарааж
сөхрүүлдэг. Харин эдийн засгийн энэ өвчлөл дунд өөрийн гэсэн сэргээш
хэрэглэж дархлаатай үлдэж чаддаг хэсэг бол хувийн хэвшлийнхэн. Гэхдээ
төр өвчнөө нялзаах гэж элдэв дарамт учруулахгүй бол шүү дээ. Гэтэл
сүүлийн үед төр өвчилсөн ч, өвчлөөгүй ч тэдний энэ дархлаа руу хэт
дайрдаг, өвчнөөсөө салахын тулд тэднийг мөлжиж эхэлдэг болсон нь нууц
биш.
Элдэв татвараар дарамтлах, эс бөгөөс төрийн оролцоотой хэмээн гараа шургуулж, өвчнөө нялзаахыг урьтал болгодог. Өнөөдөр төрийн энэ увайгүй байдлаас болж хувийн хэвшлийнхний дархлаа мөн адил суларсан. Төрийг савраа тат, элдвийн хяналт шалгалт, татвараар биднийг дарамтлахаа зогсоо хэмээн мэдэгдэл гаргаж байгаа ч хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгж ар араасаа хаалгаа барьж, дампуурлаа зарлаж, зарим нь өндөр хэмтэй халуурч эхэлсэн билээ. Тэгвэл төрийн энэ бүх дарамт, өвчнөө нялзаах гэсэн явуургүй арга хэрэгслийг арилгах зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих шат дараатай ажлууд зохион байгуулж байгаа юм. Маш олон хуулийн төслүүд боловсруулж санхүүгийн өршөөл, татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэргээр тэднийг эргэн хөл дээр нь босгох гэж бүх хүчээ дайчилж эхэлсэн. Тэрхүү ажлын нэг нь бол өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” байв.
Төр бус хувийн хэвшлийнхэн өөрсдөө энэхүү арга хэмжээг зохион байгуулж Монгол Улсын эдийн засаг дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгаа, хувийн хэвшлийнхэн тэр дунд ямар орон зайг эзэлдэг, хүчтэй, бие даасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хөгжихөд юу саад болдог зэрэг олон асуудлыг хөндөж түүний эргэн тойронд санал бодлоо хуваалцлаа. Өөрөөр хэлбэл, удтал нэгдмэл зохион байгуулалтад орж чаддаггүй хэмээн шүүмжлүүлж байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтарч, нэгдэж төрд, дэлхийд, дэлхийн хэмжээний томоохон түншлэгчдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн нь томоохон үйл явдал боллоо. Дээд хэмжээний уулзалт гурав хоног үргэлжилж томоохон ажуйн нэгжүүд, дэлхийн нөлөө бүхий компанийн төлөөлөгчид, шийдвэр гаргах төвшний удирдлага, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүс уригдан оролцлоо. Чуулган салбар хуралдаан бүрээрээ нэг том сэдвийг хөндөж тэр хүрээндээ өргөн хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл эрж байсан юм.
Тухайлбал, "Монголд хөрөнгө оруулъя” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө. "Монгол бол бизнесийн диваажин. Тиймээс та бүхэн хөрөнгө оруулаарай. Та бүхэн хэзээ ч алдахгүй. Монголын ирээдүй гэрэлтэж байгаа. Цаашдаа ч ийм байна. Монгол бол ардчилсан нээлттэй хүний эрхийг дээдэлдэг орон. Монголд бизнес хийхэд харьцангуй бүх зүйл нээлттэй байгаа. Монголын Засгийн газраас бизнес эрхлэлтийг таатай болгох чиглэлээр анхаарч байна. Монголын эдийн засаг ирэх жилүүдэд жил бүр хоёр оронтой тооны эдийн засгийн өсөлтөө хадгалж чадна” гэдгийг шийдвэр гаргагч эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө оруулагчдад хандан энэ үеэр онцолж байв. Ирээдүй гэрэлтэй байгаа гэдэгт эдийн засагчид өөрсдөө итгэж байлаа. Өөрөөр хэлбэл, олон удаагийн хямралыг амжилттай туулж чадсан учраас энэ удаад ч түүртэлгүй давж чадна гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын асуудлаа цогцоор нь шийдэх хууль эрхзүйн орчноо тодорхой болгож, хувийн хэвшлийг дэмжсэн олон хуулиуд батлагдаж байгаад талархалтай хандсан юм.
Чуулганы хоёр дахь өдрийн арга хэмжээ "Их тэнгэр” цогцолборт болсон бөгөөд Ерөнхийлөгч энэхүү уулзалтад оролцож хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн хамтын ажиллагааг хөндөж ярилцлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидний яриад байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байгаа "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”-г түлхүү хөндсөн юм. Мөн Монгол бизнес эрхлэхэд хамгийн таатай орчин бүрдүүлж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад сурталчиллаа. Төр хамтарч ажиллахдаа юунд оролцох юм. Хувь авах юм уу. Эсвэл өөрөө хөрөнгө оруулж хамтран эзэмших хэрэгтэй юу. Төр нь хувийн хэвшилтэйгээ ямар байдлаар хамтарч ажиллах вэ гэдгээ эхлээд тодорхой болгох ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцолж, энэ хүрээнд таван сэдвийг хамарч санал бодлоо хуваалцсан юм. Тэрбээр, "Хямралаас гарах Монголын хөгжлийн зам бол миний хувьд бодит сектор юм. Бодит сектор гэдэг бол хувийн хэвшил. Яг энэ хямралын үед хувийн хэвшил тулалдааны талбарт чардайгаад л үлдэж байна. Нөгөө их юм амлаад л, улстөржиж давхиад, цуглаад байсан улсууд өнөөдөр байхгүй болсон. Хувийн хэвшлийнхэн л татвараа төлдгөөрөө төлөөд, бизнесээ хийхийн тулд "хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд”, илүү зардлаа хасаад, бүр болохгүй бол орон тоогоо цомхотгоод, өр зээлээ тавиад л зүтгэж байгаа. Ямар учраас хувийн хэвшлийг дэмжээд байна вэ гэвэл хувийн хэвшил хэцүү үед бодитой үлддэг юм байна. Цээжээ балбасан улсууд алга болчихдог. Хэд балбаад л, зорилгодоо хүрээд л алга болдог юм байна. Тийм учраас хувийн хэвшил бол бидний хөгжлийн зам юм. Ер нь чадвартай хувийн хэвшил, чадвартай хувь хүн, ухаалаг төр. Ийм гурван зүйлийг бид сонгож, зөв хийж чадах юм бол Монголын хөгжил ирээдүйтэй харагдаж байгаа юм” хэмээлээ. Өнөөдөр энэ хурал дээр ярьсан бүхэн зүгээр нэг уриа лоозон болоод өнгөрөхгүй, цаашид ажил хэрэг болгохын тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч зүтгэж, тээг саад болоод байгааг нь арилгаад явна гэдгээ төрийн тэргүүн энэ үеэр онцолж хууль эрхзүйн талаас нь олон шийдэл хийхээ амлав. Чуулга уулзалтад оролцсон зарим төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Ц.Элбэгдорж: Хэлсэн үг уриа лоозон биш хууль, тогтоол болж хэрэгжинэ гэдгийг амлая

М.Энхсайхан: Бид зүг чигээ олохгүй яваад байна
/Тавантолгой цахилгаан станц төслийн захирал/
-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар байж болох вэ гэдгийг
хөндсөн, цаашлаад гадны хөрөнгө оруулагчдыг оролцуулсан дээд хэмжээний
уулзалт болж байна. Энэ уулзалтын хүрээнд маш олон асуудлыг хөндөж
байна. Дэд бүтэц, эрчим хүчний салбар, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн
чиглэлийн олон асуудлыг хөндлөө. Тэр дундаа төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааны эмзэг асуудлуудыг хөндөж ярьж байгаагаагаа онцлог юм. "Төр,
хувийн хэвшил” гэж ярихаас илүүтэй "Хувийн хэвшил, төрийн хамтын
ажиллагаа” гэж ярих нь зөв байх. Энэ хамтын ажиллагааг хамгийн сайн
зохион байгуулдаг газар бол Англи гэж үздэг. Бид хамгийн гол нь хөлөө
олохгүй байна. Төр хувийн хэвшил гэхээр төр нь хувийн хэвшилтэйгээ
өрсөлдөх юм шиг хараад, эсвэл бие биедээ саад болдог зүйл ч юм шиг
болчихоод байдаг. Энэ сэтгэлзүйн зөрчил нь хөгжлийн явцад байх л ёстой
зүйл. Хамгийн гол нь энэ уулзалт төрийн санаачилгаар бус хувийн
хэвшлийнхний санаачилгаар болж байна. Ерөнхийлөгч сая хэлсэн. Хувийн
хэвшлийнхэн өөрсдөө бас зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. /Тавантолгой цахилгаан станц төслийн захирал/
О.Амартүвшин: Хөрөнгө оруулагчдын итгэлийг олъё
/"UFC” группийн ерөнхийлөгч/
-Хамгийн эхэнд бид гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гадаад бодлогоо
нээлттэйгээр, тогтвортой байлгах шаардлагатай. Өнөөдөр нэг компанитай
гэрээ хийдэг, маргааш нөгөөдөхийг нь өөрчилчихдөг байдлаар ажиллаж
болохгүй. Монголчуудыг эцсийн эцэст Монголын Засгийн газар, Монгол Улс л
гэж харна. Түүнээс биш аль нам нь засаг барьж байна, аль нам нь үйл
ажиллагаа явуулж байна вэ гэдэг нь сонин биш. Тэгэхээр улс төрийн гол
хүчнүүд хоорондоо учир зүйгээ олоод, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж
авах тал дээр дорвитой, тууштай алхмыг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд
хоёр том нам маш зөв зүйтэйгээр хамтарч ажиллах л хэрэгтэй байна.
/"UFC” группийн ерөнхийлөгч/
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3559
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих