Голомт банк, Шангри-Ла төв хамтран хэрэгжүүлж буй Шангри-Ла төвийн 5 жилийн ойн баярт зориулсан "5 жил, 5 азтан” буцаан олголттой, урамшуулалт хөтөлбөрийн азтанууд 2021.07.22-ны өдөр тодорч 5 азтандаа 2,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтын дүнг буцаан олголоо.
Азтан тодруулах үйл ажиллагааны үеэр Голомт банк болон Шангри-Ла төв энэхүү урамшуулалт хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2021 оны 7-р сарын 31-нийг дуустал сунгаж байгаа тухайгаа зарлан, харилцагчдадаа гэнэтийн бэлэг барилаа. Харилцагч та энэ хугацаанд Голомт банкны бүх төрлийн кредит карт болон Премьер дебит картаар Шангри-Ла худалдааны төвд хийсэн худалдан авалт бүртээ 5%-ийн буцаан олголт үргэлжлүүлэн авах боломжтой. Мөн зөвхөн 7-р сарын 25-ны Ням гарагт тус худалдааны төвд хийсэн худалдан авалт бүрт 25%-ийн буцаан олголт олгох онцгой урамшууллыг зарлаад байна. Энэхүү 25%-ийн буцаан олголтын дээд дүн нь 250,000 төгрөгөөр хязгаарлагдах юм.
Та "5 жил, 5 азтан” урамшуулалт хөтөлбөрийг дуусахаас өмнө амжиж Шангри-Ла худалдааны төвөөр үйлчлүүлэн, урамшуулалдаа хамрагдаарай. Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшууллын хөтөлбөрүүдтэй хамт байсан үнэнч харилцагч нартаа баярлалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих