Өнгөрөгч амралтын өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусадыг дайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Харин тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэхдээ, "Уг хэрэг 2021 оны долдугаар сарын 21-ны өдөр гарсан бөгөөд осол гаргаж, хэргийн газраас зугтаасан иргэнийг тухайн өдөр нь олж баривчилсан. Одоогоор хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин хохирогч С нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа" гэж мэдэгдсэн.
Тэгвэл бусадыг автомашинаар дайрсан этгээд нь Дорнод аймгийн Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Б.Дөлгөөн гэгч байсан гэнэ. Тэрээр "Сити” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан талаар эх сурвалж мэдээлжээ.Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "хохирогч С-ийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр эрүүл саруул болсон ч насан туршдаа суумгай болох магадлалтай байгаа” гэсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих