Япон улс COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулахаар боллоо. Ингэснээр тус улс эдийн засгаа эргэн сэргээхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна.
Японд сүүлийн нэг хоногт "коронавирус”-ийн халдварын 4161 тохиолдол бүртгэгдсэн нь наймдугаар сарын оргил үеэс 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ. Тус улсын хүн амын 51 хувь нь COVID-19-ийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа аж.
Харин Их Британи ирэх долоо хоногоос 50-иас дээш насныханд вакцины нэмэлт тун хийж эхлэхээр болсон байна. Өмнө нь ямар вакцин хийлгэснээс үл хамааран "Pfizer”-ийн вакцин хийхээр төлөвлөжээ. Хоёр тун вакцин хийлгээд зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүст нэмэлт тун хийх юм байна.
Үүнээс гадна ОХУ-д COVID-19-ийн халдварын гурав дахь давлагаа үргэлжилж байна. Тус улсад "коронавирус”-ийн халдварын долоон сая тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 190 мянга хүрээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллээс COVID-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсныг Кремль мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих