Дорнод аймгийн зарим суманд цагаан зээр олноороо үхэж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна. Тодруулбал, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумын нутагт зээрийн сэг зэм олноороо таарах болжээ. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад, зээр доголж байгаад үхэх байдал ихээр ажиглагдаж байгаа. Зээрийн сүрэгт шүлхий өвчин гарсан байх магадлалтай гэж үзсэн учир шинжилгээ авч дээжийг төв лабораторид илгээсэн гэв. Гурванзагал суманд 270 зээрийн сэг зэмийг устгах ажлыг хийж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих