Улс орнуудад "коронавирус”-ийн халдварын "Дельта” хувилбар хурдацтай тархаж эхэлснээр COVID-19-ийн шалтгаант нас баралт эрчимтэй нэмэгдэж байна.
ОХУ-д сүүлийн нэг өдөрт нас баралт 890-ээр нэмэгдэж, дээд цэгт хүрчээ. Мөн нэг өдөрт "коронавирус”-ийн халдварын 25 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 146 сая хүн амтай тус улс халдварын тархалтаар дэлхийд тавдугаарт бичигдэж байна.
Харин АНУ-д COVID-19-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо 700 мянга давлаа. Энэ нь Бостон хотын хүн амаас ч өндөр дүн болж байна. Үүнтэй холбоотойгоор тус улс иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалжээ. Одоогийн байдлаар дархлаажуулалтад хамрагдах боломжтой 70 сая хүн вакцин хийлгээгүй байгаа аж.
Дэлхийн хэмжээнд "коронавирус”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 235 сая давлаа. Мөн COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 4.8 сая гаруй хүн эндээд байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих