УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдсан.
Тодруулбал, хуулийн байгууллагад нэгэн бүсгүй хандаж, "…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх гомдол гаргасан тухай уг мэдээлэлд дурдсан байдаг. Энэ хэрэгт холбогдогч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хэмээн зарим эх сурвалжууд мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотой түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Дорнод аймагт нөхөн сонгууль явуулж магадгүй гэх таамгууд ч өрнөсөн.
Тэгвэл энэ талаар бид УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбогдож тодрууллаа.
Тэрбээр "Энэ мэдээлэл бол гүтгэлэг. Намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад ч тийм гомдол бүртгэгдээгүй гэсэн. Мөн намайг эгүүлэн татах асуудал ч хөндөгдөөгүй, гүтгэж байна” гэх тайлбарыг өглөө.
Х.Болорчулуун нь Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон бөгөөд 2016 оноос Их хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулж байсан. Энэ талаарх баримтыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35791
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих