Н.Батбаяр /хонь/
Од гаригс хонины ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор
шагнажээ. Хонины эрсийг бүдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд
хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул
тэдэнд сексэд янз бүрийн туршилт хийхээс айдаггүй эмэгтэйчүүд тохирно.
Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин түшигтэй ханьтай болохыг хүссэн
бүсгүй түүнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хүнийг чин сэтгэлээсээ
хайрлавал олон хүүхэнд анхаарлаа хандуулдаггүй ч жинхэнэ хайртай
бүсгvйгээ олоогүй бол хэдэн ч хүнтэй зэрэг явалдаж чадна. Хонины эрчүүд
хартай, эхнэр нь өөр эрийн зүг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн үг.
Х.Тэмүүжин /үхэр/
Үхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургүй, залхуу, өөртөө хангалуун
хүмүүс. Тэд зөрүүд, тайван, барагтай уурладаггүй ч нэг уурлавал замдаа
таарсай бүхнийг устгаж мэдэх тул ийм үед нь холхон байх хэрэгтэй. Секс
түүнийг ядраана гэж байхгүй харин ч амраадаг учир ханатлаа удна. Сексийн
чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Үхрийнхэн тэгтэл дурлана гэж үгvй ч
хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хүссэндээ хүртэл
шантрахгүй зүтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хvнийг хүсэл хангах хэрэглүүр биш
"хүн” гэдгээр хүлээн авдаг сайн талтай. Үхрийн эрд сексийн чанар илүү
чухал ч тоог бас харгалзан үздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгүй ч
санхүүгийн хувьд найдвартай нэгэн.
С.Батболд /мэлхий/
Сексийн хувьд замбараагүй байдаг ч хэрвээ хайртай бүсгүйгээ өөрийг нь
мэхлэхгүйд итгэвэл маш үнэнч байна. Хурьцлын чадавхү өндөртэй, удаан
үргэлжлүүлж чаддаг. Энэ үедээ ёс зүйн хэм хэмжээг ч дагадаггүй.
Мэлхийнхэн ээжтэйгээ дотно тул түүнтэй гэрлэхийг хүссэн эмэгтэйчүүд
ээжтэй нь сайн харилцаатай байх нь чухал. Гэргий болгох бүсгүйдээ тавих
шаардлага өндөр, эмэгтэй хүн түүний хайр сэтгэлийг өөрөө олж авах ёстой
гэсэн зарчимтай тул туйлбартай, уйгагүй хүүхнүүд л амжилтад хүрнэ.
Мэлхийнхэн ажилдаа их хүч, сэтгэл зарцуулдаг шигээ сексэд ч бүхнээс илүү
байх хүсэлтэй, гэр орондоо хайртай, алсыг бодож мөнгө хураадаг.
Ц.Нямдорж /арслан/
Тэд "нүцгэн” сексээс сэтгэлийн холбоог илүүд үзнэ. Арслангийн эрс
сексийн хувьд бүхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг
хичээдэг ч үнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, Үүнийг нь хэн ч
мэдэх ёсгүй гэж үздэг. Залуудаа олон хүүхэнтэй холбогддог нь
дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө
чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр
өөрийгөө сексийн "агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн
дундаж эр. Хурьцал нь амжилтгүй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн
өвчин, түр зуурын сулралд хүрч болзошгүй. Энэ айдсаас гарахад нь түүнийг
сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална.
С.Бямбацогт /охин/
Охины ордны эрчүүд урт настай, хурц мэдрэхүйтэй, болгоомжтой, хараат
бус, зөвхөн өөртөө л найддаг. Тэд бүсгүйнхээ гадаад байдал дахь өчүүхэн
зүйл, бяцхан алдааг ч шинжилж, шүүмжилдгээсээ болж сексийн таашаал
авдаггүй. Олонхи нь секс бол үр удмаа үлдээхэд л хэрэгтэй зүйл гэж үзэх
бөгөөд ганцаараа байх дуртай, бүсгүй нь хүсч байгаа учраас аргагүйн
эрхэнд секс хийх нь бий. Тэд бэлгийн амьдралд оройтож ордог, хамтрагчаа
бие хүн биш мэдрэмжээ хуваалцах "объект” гэж үздэг. Голдуу анх учирсан
бүсгүйтэйгээ гэрлэдэг. Төрөлхийн уян хатан хүн учраас эхнэр нь
хүссэнээрээ "хүмүүжүүлэх” боломжтой. Тэд сексийг хэрэгтэй зүйл гэдэг ч
жинхэнээсээ тачааддаггүй
Л.Болд /жинлүүр/
Энэ ордны эрс сексийн хүсэл сонирхол ихтэйд орох бөгөөд бэлгийн дур
буурах, сулрах явдал бараг тохиолдохгүй, чадавх өндөртэй боловч
түүнийгээ бурэн ашигладаггүй. Жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд ханиа
болгоомжтой сонгох шаардлагатай. Үгvйдээ л сексийн хэрэгцээг нь бүрэн
хангах хүн байхгүй бол гэр бүлээс гадуурх явдал, хэрүүл тасрахгүй,
сэтгэлийн дарамтад ордог. Тэд тусгай хүнтэй танилцангуут унтахыг хүсдэг,
насан эцэслэтлээ сексийн чадавхтай байна. Бүсгүйг гомдоохгүй гээд
харилцаагаа эхэлж тасалдаггүй, гэвч залхам хуучин харилцаа нь цагаа олж
холбоогоо таслахаас ч уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сексийн урлагт
тийм чадварлаг биш ч тоон амжилт нь ямар ч эмэгтэйг гайхашруулдаг.
Д.Бат-Эрдэнэ /нум/
Нумын эрд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгуй зан ааш
заяажээ. Тэд бүх зүйл, сексэд ч идэвхтэи, сэтгэлээсээ ханддаг, бодлоо
шулуухан илэрхийлдэг. Гадаадын юманд дуртай тул гадаад хүүхэнтэй
холбогдох нь олон. Жинхэнэ хайр дурлалд итгэн амьдралын турш эрж хайдаг.
Нумын эрчүүд сайхан юм бүхэнд мэдрэмжтэй. Амттай хоол идэж, сайхан
хөгжим сонсож, наранд шарж, байгальд амрах дуртай ч хамгийн дуртай зуйл
нь гоо үзэсгэлэнтэй ухаалаг, залуу бүсгүйтэй хамт байх явдал. Нумын
ордны эрс хоёр янз бөгөөд сексийн "илүүдэл” дур хүслээ нэг хэсэг нь уран
бүтээл, ажлаар, нөгөө хэсэг нь өдөрт нэг амраг сольж нөхнө. Тэдэнд секс
дангаараа биш, шинэ хүнтэй харилцах үйл явц сонирхолтой байдаг тул
эхнэрээ араар тавих нь бий.
Г.Баярсайхан /матар/
Матрын ордныхон сексийн мэдрэмж, чадавх өтөл насанд нь ч сайн байна.
Тэр өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвар сул тул дуугуй байгаа нь
дургүй байна гэсэн үг биш. Бүсгүй хүний аж ахуйч зан, оюун ухаан,
мэдрэмжийг vнэлдэг, эхнэртээ vнэнч. Эмэгтэйтэйгээ хоёул ижил хэмжээнд
сексийг мэдэрвэл аз жаргалтай байх тул сэтгэлгүйгээр оронд орно гэж
бараг үгүй. Тиймээс хайртай хүнтэйгээ сэтгэл зүйн бvрэн дүүрэн
харилцаатай байвал араар нь тавихгүй. Сул тал нь ирээдүйнхээ төлөө
хөрөнгө хуримтуулж чадахгүйдээ байнга санаа зовдог явдал. Сексийн хувьд
бvрэн таашаал авахад саад болдог зүйл нь сэтгэлээр амархан унамтгай,
элдэв асуудалд их санаа зовдгоос болдог.
Ж.Энхбаяр, Н. Алтанхуяг /хумх/
Хумхынхан ухаалаг, санамсаргүй явдалд дуртай бөгөөд аар саар зүйлийг
анзаардаггүй, зорилгодоо хүрэхээр шаргуу тэмцдэг, дүрслэх бодох, зохион
бүтээх чадвартай, зөн совинтой. Эхнэр автлаа удах боловч нэг сонгосон
бол бараг салахгүй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх
бөгөөд бэлгийн замбараагүй амьдралтайд тооцогдоно. Бүсгүй хүнд сэтгэлээ
илэрхийлэхгүй уддаг ч өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг,
халамжтай болно. Тэр бүх л зүйлийг шинжилж, шүүмжилж байдаг тул түүнтэй
амьдрах хэцүү. Тэд амьдралын чухал зүйл нь секс биш гэр бүлээ халамжлах
явдал гэж үздэгээс эхнэр нь сэтгэл ханамжгүй байдалд орох нь бий.
Р.Амаржаргал /загас/
Загасны ордны эрчүүд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй,
мөрөөдөмтгий. Ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол
нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бөгөөд
шударга сэтгэлийг үнэлдэггүй, бусдын хүсэл сонирхлыг харгалзан үздэг,
шашинд шүтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу
талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг
ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө, Сексийн тухай ярих
дуртай, олон хүүхэнтэй учирч, сэтгэл хангапуун байдаг. Загасны эрчүүд
үүлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох
зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих